Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1.Хайрлах урлаг – Э.Фромм
Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байжээ.
2.Очир эрхшээгч – Б.Батрэгзэдмаа
Энэ роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ.
3.Нойрсож буй гүнж
Урьд нэгэн цагт хаан хатан хоёр амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй байсан бөгөөд хамаг итгэл найдвар нь алдагдаад байх үед нь нэгэн охин мэндэлжээ. Баярлаж хөөрсөн хаан, хатан хоёр охиндоо зориулан өргөн найр хийв. Энэ найранд хаант улсын хамаг л хэргэм зэрэгтэй хүмүүс, түүнчлэн шидэт дагинас хүртэл уригджээ. Уригдсан зочид ширээнд суух мөчид ордны хаалга хүчтэй онгойж хөгшин шидтэн орж ирэв...
4.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг
Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ. Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном худалдаанд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлсэн арван номын жагсаалтад орж байгаа юм.
5.1Q84, III (1Q84) – М.Харүки
Мүраками Харүкигийн цурвал номын гуравдугаар дэвтэр 1Q84 адал явдлаар дүүрэн байх аж.
6.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь – С.Хироши
Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл энэ жагсаалтад оржээ.
7.Судасны чимээ – Г.Аюурзана
"Судасны чимээ" романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.
8.Шилийн Богд – Г.Мэнд-Ооёо
Энэхүү бүтээлийн гол баатар нь домогт шилийн сайн эр Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснууд байх аж. Дарьгангын хээр тал дахь монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй, үлгэр домог, өвөг дээдсийн бүтээсэн өв соёлын ай сав дотор үйл явдал өрнөж, хорвоогийн гэрэл сүүдэр эрээн бараан дундах дэнсэнд хүмүүний хувь заяа, эр зориг, хүн чанар, хайр хорсол, ариун сэтгэл, ад шунал, зовлон жаргалыг нэн сонирхолтойгоор гаргаж тавьсан байна.
9.Би өөрөө №173: 2-3 нас, 4-6 нас
3-6 насны хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэхэд зориулсан сар тутмын сэтгүүлд бичих, зурах, будах, цаасаар урлах, ялгааг олох, таах, нэрлэх даалгаврууд байхаас гадна монгол ёс зан заншлыг таниулах танин мэдэхүйн ач холбогдол бүхий эх, дуу, шүлэг, үлгэр бүгд багтжээ.
10.Сорхугтани – Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.