ТААМАГ:
Зүүн бүсийн хагас шигшээ шатны 2 багийн талаарх миний таамаг бол багийн тоглолтыг гайхамшигтайгаар үзүүлж буй Atlanta Hаwks-чууд хүчтэй бүрэлдэхүүнтэй Washington Wizards багийг 7 тоглолтонд хүч шавхан ялна.
Улирлын тоглолтонд хоорондын 3:1 харьцаатайгаар Hawks-чууд илүүрхсэн байна. Wizards-чуудын нэг хожил нь улирлын төгсгөлд Hawks-чууд үндсэн бүрэлдэхүүнээ амраасан тоглолтонд л хожсон байна.
ATLANTA HAWKS (60 - 22)
Эхний шатанд Brooklyn Nets багийг 4:2-оор хожсон тэд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Wizards-тай тулна. Эхний шатыг амархан давах боловуу гэж байтал нилээн өрсөлдөж байж давлаа. Хагас шигшээд тулах Wizards-чууд эхний шатны Nets-ээс хамаагүй давуу баг тул нилээн хүч шавхсан өрсөлдөөнтэй цуврал гарна гэдэгт эргэлзэх зүйл алга. Зүүн бүсийн аварга Hawks-чуудын ялах боломж 55% гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Оноо авалтын дундажаараа лигтээ 10т жагссан. Эсрэг баг 17т жагсаж байгаа нь Hawks-ын давуу тал.
- Дамжуулалтын дундажаараа 2т жагссан. Талбайд байгаа багийн тоглогч бүр довтолгоонд оролцож бөмбөгөнд хүрдэг нь том давуу тал.
- Эсрэг багтаа бага оноо алдалтаараа 5т жагссан нь хамгаалалт сайтайг харуулж байна.
- Сэлгээний тоглогч сайтай. Ялангуяа холбон тоглогч.
СУЛ ТАЛУУД:
- Самбарт эсрэг багаа бодвол дутмаг лигтээ 28т жагссан.
- 3 онооны шидэлтэндээ хэт итгээд оновчгүй олон шидэлт гүйцэтгэвэл сул тал болно.
WASHINGTON WIZARDS (46-36)
Эхний шатанд таарсан Toronto Raptors багийнханыг 4:0 харьцаатайгаар шүүрдсэн Wizards-чууд цувралыг ингэж төгсөнө гэж таасан хүмүүс маш цөөн бизээ. Улирлын болон плей-оффын тоглолтууд өөр гэдгийг дээрх цуврал харуулсан гэхэд буруудахгүй ээ. Туршлагатай тоглогч Paul Pierce-ээр хүчээ зузаатгасан Wizards-чууд зүүн бүсийн тэргүүн баг Atlanta Hawks багтай нилээн эсэргүүцэл үзүүлэх боловч тэдний ялах боломжийг би 45% гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Холбон тоглогч болон шидэгчийн байрлалд лигт дээгүүр орох хослол бөгөөд энэ плей-оффийн эхний шатанд өөрсдийгөө ямар мундаг чадамжтай гэдгээ харуулсан.
- Самбарын тоглолт болон будагтай талбайн хүчний тоглолтоор илүүрхэнэ. Лигтээ самбараас бөмбөг авалтаараа 8т жагсдаг.
СУЛ ТАЛУУД:
- Тоглолтын төгсгөлийг муу хийдэг.
- Бөмбөг алдалт болон бөмбөг таслуулалт ихтэй.
- Сэлгээний тамирчид эсрэг багаа бодвол сул.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг