Никола Лабс компанийн үүсгэн байгуулагч доктор Роб Лийгийн хэлснээр бидний хэрэглэж буй утас тасралтгүй радио давтамж цацаж байдаг бөгөөд үүний 97 хувь нь агаарт тэнүүчлэн оддог аж.
Үндсэндээ радио давтамж гээд байгаа нь Wi-Fi, Bluetooth, LTE зэрэг долгионууд
Харин компани энэ долгионыг дэмий хаягдал болгохын оронд утас руу эрчим хүч болгон хувиргаж, цэнэглэх арга олжээ. Одоогоор зөвхөн iPhone-д зориулсан хувилбартай учир зарим хэрэглэгчид хүлээх хэрэгтэй.
Харин та iPhone барьдаг 99 ам. доллароор утсандаа цэнэглэдэг гэр авахыг хүсэж байвал энэ гэр таных. Гэхдээ худалдаанд гарах болоогүй аж. Тэгэхээр энэ төхөөрөмж хэрхэн ажилладаг вэ?
Үндсэндээ радио давтамж гээд байгаа нь Wi-Fi, Bluetooth, LTE зэрэг долгионууд бөгөөд энэ гэр долгионыг цуглуулан эрчим хүч болгох юм. Нөгөө талаас удаан хугацаанд, таны утсыг аниргүйхэн цэнэглэнэ.
Ингээд ярихаар дэндүү үлгэрийн сонсогдож болох юм. Тэгэхээр илүү ойлгомжтой тайлбарлахад энэ гэр таны утсыг цэнэггүй болчхоор нь дүүртэл нь цэнэглэхгүй. Харин маш удаан хугацаанд бага багаар цэнэглэнэ.
Ерөнхийдөө бол таны утасны цэнэгийг 30 хувиар нэмэгдүүлэх бөгөөд та илүү том батерейтай болж байгаа л хэрэг юм. Хамгийн гол давуу тал нь энэ гэр сонирхолтой аргаар таны утасны цэнэгийг нэмэгдүүлнэ, Mophie-гийн бүтээсэн нэмэлт батерей бүхий гэрнээс хэмжээгээрээ, жингээрээ харьцангуй бага учир авч явахад хялбар.
Компани ирэх сард Kickstarter дээр хуудас үүсгэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хөрөнгө босгохоор шийджээ. Харин дахиад хэдэн сарын дараа iPhone хэрэглэгчид сонирхолтой гэр худалдан авч болох нь.