Энэ жилийн Ялалтын баярын жагсаалд 16,5 мянга гаруй цэрэг, цэргийн 200 техник, 140 нисдэг тэрэг оролцоно.
Жагсаалын үеэр домогт Т-34 танк, пуужингийн цогцолбор нь РС-24, хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц Су-30, Су-35 зэрэг зэвсэг болон цэргийн тоног төхөөрөмжийн шинэхэн загваруудыг олон нийтэд анх удаа харуулна.
Түүнчлэн энэ жилийн парадын хамгийн онцлох техник бол яах аргагүй “Армата” орчин үеийн загварын танк юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж буйгаар “Армата” нь өмнөх танкуудыг бодвол нилээд шинэчлэгдсэн.
Тодруулбал “Армата” зэвсгээ бүрэн автоматаар цэнэглэх системтэй, бууны цамхагт нь хүн суухгүй бөгөөд гурван хүнтэй баг галт хэрэгслээс тусгаарласан хамгаалалтын бүхээгээс танкийг удирдах юм байна. Тус танкийн ихэд нууцалж байсан бол өчигдөр тус улсын Батлан хамгаалахын яам албаны сайтандаа зургийг нь байршуулжээ.

Баярын жагсаал орчин үеийн болон түүхэн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Түүхэн хэсэгт зарим цэргүүд 70 жилийн өмнө Аугаа их Эх орны дайны үед ЗХУ-ын цэргүүдийн өмсөж байсан дүрэмт хувцастай гарах юм байна.
Түүнчлэн тухайн үеийн буюу 70 жилийн өмнөх цэргийн тоног төхөөрөмж Ялалтын баярын жагсаалд оролцох аж. Үүнд 70 жилийн өмнөх алдартай Т-34 танк, цэргийн ачааны машин, өөрөө явагч их буу СУ-100 гэх мэт.
Орчин үеийн цэргийн техникээс:
- “Тигр”, “Тайфун” хуягт машин,
- Т-90А танкууд,
- "Хризантема-С" олон талт пуужин ,
- "Топол-М” баллистик пуужин,
- “Эс-400” агаарын хамгаалалтын систем,
- “Панцир-Эс1” хамгаалалтын систем,
- “Искандер-М” пуужин харвагч зэрэг байлдааны тоног төхөөрөмж жагсаалд оролцоно.
Улаан талбай дээр ОХУ-ын агаарын хүчний 140 нисэх онгоц жагсах юм.
Үүнд:
- довтолгооны нисдэг тэрэг Ми-28N,
- "Шөнийн ангууч" болон Ka-52 "Аллигатор"-ууд,
- хүнд жингийн нисэх онгоц AN-22, AN-124 болон Ил-76,
- нисэх онгоц МиГ-31, Су-24M
- бөмбөгдөгч онгоц Су-34, Су-24М Ту-160, Ту-95 зэрэг.
Аугаа их Эх орны дайны ялалтын 60 жилийн ойтой харьцуулахад энэ жилийн баярыг илүү өргөн хүрээнд тэмдэглэж байна. Үүний нэг жишээ нь баярын парад ОХУ төдийгүй гадаадад Киргизийн нийслэл Бишкек, Беларусийн Минск, Армений Ереван болон Өмнөд Осетийн Цхинвале хотуудад болох бөгөөд Орос цэргүүд оролцоно.