Дуучин Б.Баярцэцэг тавдугаар сарын 8-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн амьд тоглолтоо хийх гэж байна.
“Эхо любви” тоглолт нь монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оныхоны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдэнэ.
Түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой тоглолт болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Тоглолтын хөгжмийн найруулгыг Т.Пүрэвсүх, хөгжимчдөөр A Sound хамтлаг ажиллаж байгаа юм байна. Тоглолт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Сэтгэлд дотно оросын кино дуунууд. “Ийм нэгэн явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Москва нулимсанд итгэдэггүй” зэрэг олон кино хит дуунууд эгшиглэнэ.
- Эх орны дайны дуунуудын хэсэгт бидний хүсэн хүлээж үздэг “Хаврын 17 учрал” киноны дуунаас эхлээд дайнд нэрвэгдсэн оросын ард түмний сэтгэлийн дуудлага болсон шилмэл дуунуудаас бүрдэх аж.
- Бүсгүй ертөнц, хайр сэтгэл, аялгуут хөгжмийн дотоод гайхамшигийг уран бүтээлээрээ нээсэн Анна Герман, Майя Кристалинская, Муслим Магомаев зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдээс бүрдсэн хэсэг.
- 80-90-ээд оныхоны үтрэмийн талбай, соёлын төвүүдийн бүжгийн талбайг доргиож, айл бүрийн магнитофон, пянз тоглуулагчаас эгшиглэдэг байсан хөнгөн цоглог, диско хэмнэл бүхий Алла Пугачёва, София Ротару, “Здравствуй, песня”, “Самоцветы”, “Ласковый май” хамтлагуудын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн хэсэгтэй байна.
Тоглолтын тасалбар 39,999 болон 119,999 төгрөгийн үнэтэй бөгөөд Hi-Fi Records хөгжмийн сүлжээ дэлгүүрүүдээс, easyticket.mn сайтаар болон 1900-1950, 1900-1188 үнэгүй хүргүүлж болох аж.