-“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар хурал эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэв-
2014 оны эхний хагас жилийн байдлаар манай дэлхийн нийт хүн амын (7.1 тэрбум) тал хувь нь буюу 3 тэрбум 35 сая хүн интернэт хэрэглэдэг байна. Тэднийг тивээр нь ангилан харвал дийлэнх буюу 45 хувийг Азиуд эзэлж байна. Энэ нь ч аргагүй юм. Учир нь 3.9 тэрбум хүн энэ тивд амьдардаг.
Харин интернэт хэрэглээгээр хамгийн бага хувийг иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ойрхи Дорнодын орнууд эзэлжээ. Эдгээр орнуудад нийт 231 сая хүн амьдардаг бөгөөд 111 сая нь интернэтэд холбогддог. Харин 15 жилийн өмнө энэ тоо 3 сая байв. Хэдийгээр нийт хүн амынх нь тал нь интернэт ашигладаг ч Европ (70.5), Хойд Америк (87.7), Австралид (72.9) энэ үзүүлэлт хамаагүй илүү байгаа юм.
Интернэтийн хэрэглэгчид газар зүйн байршлаар
2013 оны байдлаар интернэтэд дараах 10 хэлийг хамгийн их хэрэглэжээ Азийн орнууд дахь интернэт хэрэглээ
Бүс нутаг |
Нийт хүн ам-2014 оны байдлаар |
Эзлэх хувь |
Интернэт хэрэглэгчдийн тоо-2014 оны эхний хагас жилээр |
Интернэт хэрэглэгчдийн хувь |
Facebook хэрэглэгчид 2012 оны сүүлээр |
Ази |
3,996,408,007 |
55.6 хувь |
1,386,188,112 |
45.7 % |
254,336,520 |
Бусад бүс нутаг |
3,185,998,558 |
44.1 хувь |
1,649,561,228 |
54.3 % |
721,607,440 |
Дэлхийн дахинаа |
7,182,406,565 |
100 хувь |
3,035,749,340 |
100.0 % |
975,943,960 |
Интернэт ба тэгш боломж
Дэлхийд хамгийн их интернэт хэрэглэдэг эхний 20 улсын хэрэглээ дэлхий нийтийн хэрэглээний 74 хувийг буюу дийлэнхийг эзэлж байна. Эдгээр орнууд нь БНХАУ, АНУ, Энэтхэг, Бразил, Япон, ОХУ, ХБНГУ, Нигер, Их Британи зэрэг өндөр хөгжилтэйн сацуу хүн ам ихтэй улсууд байна.
Гэвч 20 улсын нийт хэрэглээ үлдсэн бүх улсынх интернэт хэрэглээнээс 3 дахин байгаа нь интернэтийн тэгш байдал өнөөг хүртэл хангагдаагүйг илтгэнэ. Мөн сүүлийн 23 жилд эдгээр орнуудад интернэт хэрэглээ 658 хувиар өсчээ.
Интернэт гэхээр зарим хүн зөвхөн сошиал ертөнцөөр төсөөлдөг. Ихэнх цагаа Facebook, Twitter‑т өнгөрүүлдэг залуус маш олон бий. Тэд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авах шаардлагагүй гэж боддог.
2012 оны есдүгээр сарын байдлаар дэлхий даяар нийт 937 сая хүн Марк Цукербергийн нээсэн сүлжээнд нэгдэн орсон байв. Энэ тоо өнөөдөр өссөн нь тодорхой. Учир нь Facebook-ийн орлого жилээс жилд өсч байна.
Эх сурвалж: http://www.internetworldstats.com/stats.htm