Энэтхэгийн Махараштра мужид орших пиротехникийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амиа алдаж, таван хүн бэртэж гэмтжээ.
Хэрэг орон нутгийн цагаар даваа гаригийн орой Eagle Fireworks үйлдвэрт болсон талаар цагдаагийнхан мэдээллээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна.
Хурим, наадам болон бусад арга хэмжээнүүдэд салют нийлүүлдэг Энэтхэгийн пиротехникийн үйлдвэрүүдэд санамсаргүй байдлаас дэлбэрэлт болох эрсдэл элбэг тохиолддог байна.
Хамгийн сүүлд 2012 онд тус улсын Тамилнад мужийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас 34 хүн амиа алдаж, 30 хүн их бага хэмжээгээр гэмтэж бэртэж байжээ.