Бостоны марафоны үеэр алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр буруутай нь тогтоогдсон Жохар Царнаев анх удаа шүүхийн өмнө нулимс дуслуулжээ. Ар гэрийнхэн нь шүүх хуралд гэрчээр оролцож, мэдүүлгийнхээ үеэр түүнийг амьд үлдээхийг хүссэн байна.
Удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын үеэр Царнаевын царайнд өмнө нь хэзээ ч сэтгэл хөдлөлийн онцгой шинж илэрч байгаагүй аж.
Шүүгчид 21 настай Чечень залууд цаазын ял оноох эсэхийг шийдвэрлэх юм.
Түүний эгч Патимат Сулейманова шүүхийн өмнө гэрчийн мэдүүлэг өгөх үеэр нулимсаа барьж чадаагүй юм. Ингээд шүүгч эгчийг нь түр завсарлаж, тайвшрахыг хүсэх үед Жохар Царнаев нулимсаа арчиж байжээ.
Гэрчийн мэдүүлгийн үеэр хамаатан саднууд нь түүнийг “багадаа зөөлөн эелдэг хүүхэд байсан. Нэг удаа “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног үзэж байхдаа уйлсан” гэж ярьжээ. Гэвч түүнийг найман настайд эцэг эхтэйгээ АНУ руу явснаас нь хойш дахиж нэг ч хараагүй гэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, 2013 оны дөрөвдүгээр сард ах дүү Тамерлан болон Жохар Царнаев нарын зохион байгуулсан дэлбэрэлтийн улмаас Бостоны марафоны үеэр гурван хүн амиа алдаж, 264 хүн шархадсан юм.