Малын гоц халдварт өвчин олон аймагт гарсан мэдээлэл саяхан цацагдсан. Тэгвэл ХХААЯ-наас энэ талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өглөө.
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР:
Шүлхий өвчний тохиолдол Ховд аймгийн Булган суманд 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр сэжиг илрэн, гуравдугаар сарын 04-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон. Тус аймгийн дөрвөн голомтод нийт 922 мал тухайн үедээ өвчилсөн боловч гуравдугаар сарын 14-нөөс хойш мал шинээр нэмж өвчлөөгүй байна.
Тиймээс тавдугаар сарын 4-ний өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлжээ.
Ховд аймгийн Булган, Үенч сумдад мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЗГХА, Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мянган тун вакцинжуулалтанд дараах байдлаар хамруулжээ.
I ээлжийн вакцинжуулалтад |
||
Аймаг | Сум | Нийт малын тоо |
Ховд | Үенч | 312665 |
Булган | ||
Алтай | ||
Баян-Өлгий | Булган | 34741 |
НИЙТ | 347406 | |
II ээлжийн вакцинжуулалтад | ||
Ховд | Үенч | 375303 |
Булган | ||
Алтай | ||
Баян-Өлгий | Булган | 101708 |
НИЙТ | 477011 |
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлжээ.
ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТАЛААР:
Хонины цэцэг өвчин 2015 он гарсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сум зэрэг гурван аймгийн таван суманд тус тус оношлогдсон.
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 9 хонь,
- Дарьганга суманд 7 хурга,
- Хэнтий аймгийн Баян-овоо суманд 5 хонь, 6 хурга,
- Дорнод аймгийн Матад суманд 39 хонь,
- Баянтүмэн суманд 62 хурга, 2 хонь,
Нийт 130 мал өвчилсөн байна. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сард
- Хэнтий аймагт 100.0 мян тун,
- Дорнод аймагт 300.0 мян.тун
- Сүхбаатар аймагт 80.0 мян тун вакциныг хүргүүлжээ.
Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Хэнтий аймгийн 4 (Баян-овоо, Баян-хутаг, Норовлин, Батноров) сумын 116401 малыг хамруулж 95,9 хувьтай хэрэгжүүлсэн байна. Дорнод аймгийн 6 (Хэрлэн, Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр) суманд вакцинжуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлжээ.
Вакцинжуулалтад 2015 оны тавдугаар сарын 05-ны байдлаар дээрх 6 сумын нийт 327.221 мал хамрагдахаас 278137 мал хамрагдаж 85 хувьтай, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 16600 мал вакцинжуулалтад хамруулж 41,5 хувьтай тус тус хэрэгжиж байна.