Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурал болсон. Бид энэхүү олон улсын хуралд маш их ач холбогдол өгч, Чингисийн талбайгаа анх удаа сойздож угаан, хотын төвийг цэмцийтэл цэвэрлэсэн. Ямар сайндаа л Чингисийн талбайн хажуугаар явсан иргэдийн үсийг самнаж өгч байна, царай муутай бол хотын төвөөр явах хэрэггүй гэх мэт шог ярианууд гарч байв.
Үүний дараа манай улсад болсон, олон улсын томоохон хурал нь “Цахим эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурал байв. Энэ удаад эдийн засгийн хүндрэлээс болоод ч тэр үү бэлтгэл ажил гэж сүйд болсонгүй.
Гэхдээ хоёр өдрийн турш Төрийн ордонд болсон бага хурал ажил хэрэгч, сонирхолтой, найрсаг уур амьсгалтай болж өнгөрлөө. Хурлыг нээн үг хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүхэн эх орондоо цахим эрх чөлөө эдэлж чадахгүй байвал Монголд ирээд мэдэрч болно” гэж онгиров. Үнэхээр ч манай улс интернэт хэрэглээний хүртээмж, хямд үнэ болон төрийн дарамт шахалт гээд олон үзүүлэлтээр Азидаа тэрүүлэгч орнуудад тооцогдож байна. Харин дэлхийн хэмжээнд АНУ, Скандинавын орнууд гэх мэт өндөр хөгжилтэй орнууд тэргүүлнэ. (Та эндээс интернэтийн хэрэглээ дэлхийн хэмжээнд ямар байгааг хараарай.)
Тэгвэл манай хойд болон урд хөршүүд, Иран улс иргэдийн цахим эрх чөлөөг хамгийн их хязгаарлаж буй орнуудын тоонд зүй ёсоор орж байна. Иймд өнгөрсөн хоёр өдрийн турш Ерөнхийлөгч Путин, Кремль, Бээжин, цензур зэрэг үгсийг зарим оролцогчид байнга хамт хэрэглэж байв. Оросын нөхцөл байдлын талаарх танилцуулгыг www.agentura.ru сайтын сурвалжлагч Ирина Бороган хийсэн. Түүний ажиллаж буй сайт интернэт дэх үндэсний аюулгүй байдлын талаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдийг туурвидаг байна.
Орос болон Хятадын интернэт хэрэглэгчдэд хяналттай мэдээлэл хүрдэг бөгөөд эдгээрийг үндэсний аюулгүй байдлаар халхалдгийг тэрээр хэллээ. Мөн Орост интернэт шүүлтүүр хийх тал дээр хууль баталсан бол Киргизийн парламент энэ хуулийг хуулбарлан батлуулах талаар хэлэлцэж байгаа юм байна.
“Цахим эрх чөлөө” эвсэл гэж юу вэ?
Online freedom coalition буюу цахим эрх чөлөөг дэлхий дахинд түгээх эвсэл 2011 онд байгуулагдсан.
Эвслийн зорилго нь цахим эрх чөлөөг түгээх, бусдад ойлгуулах, энэ эрх чөлөөг зөрчиж байгаа улс орнуудад анхааруулга, сануулга өгөх юм.
Анх 15 орон энэ санаачилгад нэгдсэн бол одоо 26 орон болж, тоо нь өсч, эгнээ нь өргөжиж байна. Интернэтэд өргөн төлөөлөлтэй, өндөр хөгжилтэй орнууд энэ эрх чөлөөг хангая гэж эвслийг санаачилсан. Дараа нь 2012 онд НҮБ “Интернэтийн эрх чөлөө хүний үндсэн эрхийн нэг мөн” гэсэн тогтоол баталсан юм.
Ямар улсууд гишүүнээр элссэн талаарх дэлгэнгүй мэдээллийг эндээс авна уу.
“Цахим эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлыг яагаад Монголд зохион байгуулав?
Одоогоор энэ эвсэлд Азийн 3 орон л нэгджээ. 2011 онд Монгол, Малдив (Энэтхэгийн далайн жижиг, арал улс) улсууд үүсгэн байгуулагчаар нэгдсэн юм. Өнгөрсөн онд Япон нэгджээ. Харин эвслээс жил бүрийнхээ хурлыг өөр өөр тивд зохион байгуулахыг зорьдог. Өмнө нь Европт хоёр удаа, Африкт хоёр удаа хурал болжээ. Азид хийе гэхээр Малдив их жижигхэн. Мөн манай улсад интернэт өргөн тархсан, хурдтай хөгжиж байна. Мөн интернэт эрх чөлөөг Азийн бусад улстай харьцуулахад сайн хангаж чаддаг гэж үзжээ.
Ц.Элбэгдорж: Эрх чөлөөтэй иргэд илүү бүтээлч, бүтээлч иргэд хариуцлагатай болно
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага хурлыг нээн үг хэлэхдээ ердөө 20-25-хан жилийн өмнө ярьдаг утас манай улсад маш ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсныг дурсав. Богино хугацаанд Монголд онлайн систем асар хурдтай нэвтэрч, монголчууд ийнхүү хүн амаасаа олон гар утастай болсныг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Тэрээр өөрөө малчны гэрт төрсөн, эмч хэрэгтэй боллоо гэхэд хоногийн 24 цагт ч хөтөлгөө мориор явж эмчид дуудлага хүргэдэг байсныг мөн дурслаа.
Тэгвэл одоо дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ганцхан хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4,3 сая фейсбүүк мессежийг бичилцэж байна. 160 сая ам.долларын өртөг бүхий гүйлгээ Амазон.комоор хийгдэж байна. Мөн 138 мянган видео бичлэг юүтүбт орж байна. Энэ бол гайхамшиг гэдгийг тэрээр үгэндээ онцлов.
Энэ удаагийн баг хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэв?
“Цахим эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлын гол сэдэв “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиулэн дэмжих шилдэг арга туршлага” байв. Хамгийн тод жишээ нь Эстони улс бөгөөд тэнд төрийн бүх үйлчилгээг интернэттэй холбосон байна. Татвар төлөх, асуулт тавих гээд бүхнийг электронжуулжээ. Мөн интернэт эрх чөлөөг маш сайн хангасан аж. Барууны орнуудтай харьцуулахад Эстони хоёр сая хүрэхгүй хүн амтай жижиг улс ч маш шуурхай ажиллажээ. Иймд манай сэтгүүлч С.Одбаяр Эстонийн Цахим засаглал академийн судалгааны дарга, доктор профессор Катрин Найман Мэткалфтай ярилцсан юм.
Хаалтын үгийг хэлсэн УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улс энэ чиглэлээр ямар алхмууд хийснийг ч танилцуулсан. Тэрээр төрийн 160 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ази, Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелын гарцтай болсныг тэмдэглэсэн юм. ТҮЦ машин нэвтрүүлэн, нийслэлийн иргэд цахимаар газар өмчлөн, гааль, татварын мэдүүлгээ цахимаар илгээн, иргэний бүртгэлийн үйл ажиллагаа цахимжсан зэргийг дурдав.
Мөн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа 330 суурин газарт интернэт холбогдсон гэсэн юм.
“Цахим эрх чөлөө” эвслийн энэ жилийн хурлаар дараах сэдвүүдийг хөндөн ярилцсан юм.
- Чөлөөтэй, найдвартай интернэт,
- Цахим технологийн хөгжил ба ил тод байдал,
- Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал
- Интернэт ашиглан зөвлөлдөх механизмыг хөгжүүлэх нь
- Бүх нийтийг тагнах хэрэгсэл нь интернэт мөн үү?
- Хүүхдийг интернэт орчноос хамгаалах нь
- Цахим орчин дахь хүйсийн тэгш байдал
- Кибер халдлага болон мэдээллийн аюулгүй байдал
- Байгалийн гамшигт үзэгдлийн эсрэг тэмцэлд интернэтийг ашиглах
- Интернэтийн сөрөг нөлөө ба Арабын хавар
- Орон нутгийн иргэдийг интернэтэд хэрхэн холбох вэ?
- Бус нутгийн асуудлыг шийдвэрлэхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага сайн жишээ мөн үү?
Цахим эрх чөлөө гэж юу вэ?
Дур зоргоороо бусдыг гүтгэх, доромжлох нь эрх чөлөө биш юм. Асуудалд соёлтой, боловсон, шүүмжлэлтэй хандах нь эрх чөлөө юм. Олон нийтийн цахим сүлжээг идэвхтэй ашигладаг иргэдэд энэ талын боловсролыг түгээх шаардлага байна. Учир нь зарим иргэд сэтгэгдэл бичихдээ маш бүдүүлэг үг хэллэг ашиглан, цахим сүлжээгээр дамжуулан бусад руу халдан довтолдог. Харин мэргэжилтнүүд энэ талаар “Таны гар нөгөө хүний хамрын үзүүрийн өмнө очоод зогсох хэрэгтэй” гэж зөвлөж байна.
Интернэт орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
“Интернэт орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын орчин” сэдэвт судалгааг хурлын үеэр танилцууллаа.
Интернэт орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тусдаа эрх чөлөө биш бөгөөд хүний суурь эрх чөлөөг хэрэгжүүлэх нэг хэлбэр гэж судалгааны баг үзэж байна.
Судалгааг Гадаад хэргийн яамны захиалгаар Канадын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Торгоны зам" сан хийжээ.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах цензурдэхийг нь зарим тохиолдолд Олон улсын хүний эрхийн хуульд зөвшөөрдөг. Гэвч Азийн дийлэнх улсад энэ үе шат ил тод биш байна. Төр үндэсний аюулгуй байдал гэж тайлбарлан юуг ч дур зоргоороо тайлбарлах бололцоотой байна гэдгийг судалгааны үеэр хэлж байна.
Манай улсад интернэтийн үйлчилгээ орон даяар үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 11 байдаг аж. Харин Улаанбаатарт хотын хэмжээнд үйлчилгээ үзүүлэх 14, орон нутагт үзүүлэх 32 ААН байдаг болохыг судалгаагаар танилцууллаа.
Энэ судалгааны танилцуулгад “Мэдээллийн технологи болон бидний амьдралд интернэт шиг хувьсал авчирсан зүйл үгүй. Өнөө үед ухаалаг төхөөрөмжтэй хүн бүр (үүнд хүүхэд ч хамаарна) зөвхөн мэдээллийг хүлээн авагч биш мэдээллийг түгээгч боллоо. Иргэд мэдээллийг агшин зуурт, маш бага зардлаар бусдад дамжуулж байна. Ингэснээр өмнө нь төсөөлж байгаагүйгээр мэдээлэл, мэдлэгийн хүртээмжийг өсгөлөө” гэжээ.
Бид уншигчдаасаа “Онлайн эрх чөлөө буюу интернэтийн ертөнцөд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монгол Улсад ямар байгаа гэж та бодож байна вэ?” гэсэн асуултад хариулт авсан юм. Ингэхэд нийт 330 иргэн санал өгчээ. Хачирхалтай нь тэдний дийлэнх буюу 57 хувь нь "Бид хангалттай эрх чөлөөтэй" гэж хариулсан байна.