Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Чехийн парламентын Төлөөлөгчдийн Танхим болон "Монголын анд нөхдийн нийгэмлэг" ТББ-тай хамтран Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам энэ онд Монгол Улс Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгааг дурьдаж 2015 оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын ээлжит чуулганд Чехийн парламентын төлөөлөгчид зохих түвшинд оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Чехийн парламентын Төлөөлөгчдийн Танхим дахь Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга хатагтай Зузка Бебарова-Руйбрево хэлсэн товч үгэндээ Монгол, Чехийн парламентуудад найрамдлын бүлгүүд олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг онцолж хоёр орны парламент хоорондын болон тамгын газруудын уламжлалт хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж байгааг онцолсон бол Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал М.Либржицкий БНЧУ-ын нээлттэй гадаад бодлого, тухайлбал Азийн чиглэлд идэвхтэй харилцах орнуудад Монгол Улсыг хамруулж, хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө тэргүүлэн анхаарах орны тоонд оруулж ирсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд эерэг үүрэг гүйцэтгэж байгааг дурьдаж Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдэж байгаагийн илрэл нь 2016 онд Монгол Улс “АСЕМ”-ын дээд хэмжээний ээлжит чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр хүндтэй үүргийг хүлээн авсныг онцолсон байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд Чехийн их, дээд сургуулийн төлөөлөл төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд оролцож БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, Карлын Их сургууль дахь Монгол судлалын түүх цаашдын хандлага, хоёр улсын шинжлэх ухааны академи болон их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, Чех-Монголын геологийн судалгааны түүх, цар хүрээг хэрхэн үргэлжлүүлэн хадгалах зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм.