Дуучин Б.Баярцэцэг тавдугаар сарын 8-нд “Крокус эвент холл”-д “Эхо любви” тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний орос дуунаас бүрдсэн хоёр дахь тоглолт юм.
Ялалтын баярт зориулан тоглож буй уг тоглолтод дайны үеийг илэрхийлсэн дуунаас эхлээд Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны, 1980-90-ээд оны диско дуунуудыг өвөрмөц тайз, театрчилсан үзүүлбэртэйгээр хүргэх аж.
Дуучин Б.Баярцэцэгтэй удахгүй болох тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-“Эхо любви” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын нэрнээс яриагаа эхэлье.
-Баярцэцэг гэхээр хайрын дуу, хайрын дууч гээд л мэддэг л дээ. Энэ нь ч ерөнхийдөө миний имиж болчихоод байна. Дээрээс нь орос дуу бас намайг илэрхийлдэг нэг зүйл нь гэж хэлж болно. Баярцэцэг гэхээр “Аан нөгөө орос дуу дуулдаг уу” гэх жишээний. Ерөнхийдөө орос болон хайрын дуу бол миний үндсэн имиж болчихоод байна.
Хэдийгээр тоглолт маань Ялалтын баярт зориулан тоглож байгаа ч энэ үдэш эх орон, ээж аав, амраг хосын гээд бүхий л төрлийн хайрын тухай дуулсан үдэш байх болно. Ихэнх дуу маань хайрын тухай байгаа.
Дээрээс нь миний хамгийн дуртай уран бүтээл бол Анна Германы "Эхо любви". Энэ дууг дуулахаар зүрхэлсэндээ баяртай байна. Их олон жил энэ дууг хичээж дуулаад утга учрыг нь хүнд хүргэх юмсан гэж бодож явсан. Одоо энэ дууг хүмүүст тодорхой хэмжээнд хүргэж чадах байх гэж бодож байгаа учраас, хангалттай бэлтгэсэн болохоор зоригтойгоор энэ дуугаар тоглолтоо нэрлэсэн.
-Орос дуунаас бүрдсэн хоёр дахь тоглолт нь энэ болж байна. Өөрийн уран бүтээлээр хийсэн бие даасан тоглолттой нийлүүлвэл хэд дэх нь болж байна вэ?
-Хөдөө орон нутгаар хийсэн тоглолтоо нийлүүлвэл нийтдээ бараг арав орчим тоглолт хийсэн байх шүү.
-Арав гаруй бие даасан тоглолт хийсэн гэвэл дуучин Баярцэцэг Монголын рок поп урлагт хөл тавиад нэлээн хугацааг өнгөрөөжээ.
-Хамгийн анх 1999 оноос эхлээд уран бүтээл гаргаж байсан. Ice Top, Lumino гээд л Монголын урдаа барьдаг хип хоп хамтлагуудын дахилтыг дуулдаг байсан. Тэр үеэс хойш тасралтгүй 15 жил уран бүтээлээ хийж байна.
- Энэ тоглолтод нийтдээ хэдэн уран бүтээлийг сонирхуулах юм бол?
-Энэ тоглолтод 27 дуу дуулна. Хүмүүсээс асууж, зөвлөлдөж байгаад энэ дуунуудаа сонгосон. Их олон сайхан уран бүтээлээс шигшинэ гэдэг их хэцүү юм билээ. Энийг ч дуулмаар, тэрийг ч дуулмаар санагдаад л.
-Тоглолт дөрвөн хэсгээс бүрдэж байгаа юм билээ. Энэ хэсгүүдийн онцлог юу байх бол товчхон тайлбарлавал?
-Ялалтын баярын 70 жилийн ойд зориулж байгаа учраас дайны үеийн дуунууд эхний хэсэг болж орно. Хоёрдугаар хэсэгт 60-аад он руу шилжинэ. Тод өнгийн хувцас, твист гээд л. Харин гуравдугаар хэсэгт 70-80-аад оны сэтгэлд хоногшсон киноны дуунууд эгшиглэх бол араас нь 80-90-ээд оны диско дуунуудыг үзэгчиддээ хүргэх болно. Үндсэндээ Баярцэцэг дайчин бүсгүйгээс эхлээд цаг хугацаагаар аялуулна гэсэн үг. Тайз засал, гэрэл чимэглэл, хувцаслалт, нүүр будалт, үс засалт гээд хэсэг бүр дээр анхаарч ажиллаж байна. Дуу бүр дээр театрчилсан шийдлүүдийг хийж байна. Тоглолт үндсэндээ зуун хувь бэлэн болчихсон. Тоглолт хийх газраа бэлтгэлээ хийж байгаа учраас ямар нэгэн алдаа гарахгүй гэж найдаж байна.
-Энэ удаагийн тоглолтоор олон талын авьяасаа харуулна гэсэн байсан. Он цагаар аялуулаад твист бүжиглэх юм байна гэж ойлголоо. Өөр ямар авьяасаа үзэгчдэд сонирхуулах юм болоо?
-Ерөнхийдөө хөгжмийн найруулгыг олон хэмжээгээр хийсэн. Самба, салса төрлийн ая ч бий. Би өөрийгөө сорьж үзье гэж бодсон юм. Хүмүүс Баярцэцэгийн тоглолт гэхээр уянгын дуунууд явна даа гэж бодох байх. Тэгвэл энэ удаад хэмнэлтэй диско дуунуудыг түлхүү бараг 60 хувь оруулж байна. Энд олон жанрын дуу байгаа учраас би өөрийгөө их эвдэж дуулж байна. Их зориг гаргаж хийж байгаа тоглолт. Надаас өөр өнгө аястай дуунууд их байгаа учраас тэр бүр дээр бэлдэж байна.
-Тоглолт дөрвөн хэсгээс бүрдэж байна. Театрчилсан үзүүлбэрүүдийг бэлдэж байна гэлээ. Тэгэхээр тоглолтын бүрэлдэхүүн нэлээн өргөн байх нь ээ. Энэ удаагийн тоглолтод хичнээн хүн оролцож байна вэ?
-Тайзаа цав цагаан болгох, сийлбэрэн чимэглэл хийх гээд тайзны ажилд найман хүн, бүжигчид 16, эрэгтэй хоор дуучид, A Sound хамтлагийн хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, үс засалт, нүүр будалт, тоглолтын найруулагч, дизайнер гээд овоо өргөн бүрэлдэхүүнтэй байгаа шүү.
-Зохион байгуулагчаар таны өөрийн компани болох “Bayartsetseg Music Enterprises” ажиллаж байгаа юм байна. Анхны зохион байгуулж байгаа тоглолт нь уу?
-“Bayartsetseg Music Enterprises” компаниа байгуулаад хийж байгаа анхны тоглолт маань энэ учраас нэр хүндийн тоглолт гэж хэлж болно. Аливаа юмны эхлэл бол дараагийн үр дүн байдаг учраас хамаг хүч, хөдөлмөрөө шингээн хийж байгаа тоглолт болж байна. Манай продакшны хувьд багаа маш сайн бүрдүүлсэн. Тоглолт дуусаад дараагийн ажлууд руугаа орно.
-Дараагийн тоглолтын тов гарсан болов уу?
-“Хязгааргүйн цаана” цомгийн тоглолт аравдугаар сард болно. Энэ тоглолтыг дуусгаад бэлтгэлдээ орно доо. Цомгийн дуунууд маань бүгд эзэнтэй, надаас их хүч шаардаж, чармайлгаж байж бүтсэн цомог болохоор их баяртай байна. Их ч удаан хугацаа шаардаж бэлэн болж байгаа цомог.
-Таны хувьд олон хэл дээр дуулдагаараа бусад дуучдаас ялгардаг. Дуучин Наранг тооцохгүй бол шүү дээ. Орос дуугаар тоглолт хийж байна. Цаашдаа өөр хэл дээрх дуугаар тоглолт хийх бодол байдаг уу.
-Франц дуунд би нугасгүй дуртай. Хэрэв тоглолт хийхээ бол франц дуугаар ковер тоглолт хийх байх даа. Надад нэг франц компаниас санал тавьсан тоглолт хийгээч ээ гэж. Тэр нь тэхдээ цөөхөн хүнтэй. Ихдээ л 300 орчим хүнд зориулах юм билээ. Гэхдээ одоохондоо яг тодорхой болсон зүйл алга.
-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.
-Баярлалаа.