“Wall Street Journal” болон телевизийн NBC компаниас хамтран явуулсан судалгааны өнөөдөр нийтлэгдсэн дүнгээс үзвэл, америкчуудын дийлэнх нь энэ зун арьс өнгөөр ялгаварлахтай холбоотой шинэ хэрэг дэгдэж, эмх замбараагүй байдал дахин үүснэ гэж үзэцгээж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 96 хувь нь “арьс өнгөөр ялгаварлахтай холбоотой үймээн самуун” дэгдэх нь гарцаагүй гэжээ.
“Балтиморт сая болж өнгөрсөн самуун нь орон нутгийн чанартай үзэгдэл биш, тус улсыг бүхэлд нь хамарсан ужиг асуудлын гаднах илрэл хэмээн америкчууд үзэж байгаа”-г судлаачид онцлон тэмдэглэв. Үүнээс гадна Балтиморт өрнөж байгаа эсэргүүцлийн ажиллагааг хар болон цагаан арьст иргэд өөр өөрөөр үзэж байгаа нь судалгаагаар тодорхой болсон юм.
Балтиморын самуун нь тус улсыг хамарсан ужиг асуудлын гаднах илрэл гэж үзэж байна
Судалгаанд хамрагдсан хар арьст иргэдийн 60 хувь нь “цагдаа нар афроамерикчуудад ханддаг хандлагад эгдүүцэн зэвүүцсэн эртнээс улбаатай дургүйцэл”-д хэргийн учир оршиж байгаа гэж үздэг аж. Харин хар арьстнуудын 29 хувь нь засаг захиргааны хариу арга хэмжээг далимдуулан “дээрэм тонуул, хүчирхийлэл үйлдэх шалтаг” гаргасан этгээдүүд л үймээн дэгдээсэн гэж хариулжээ.
Гэтэл цагаан арьст иргэдийн хувьд эхний тохиолдол ердөө 32, сүүлийн тохиолдол 58 хувь болсон аж. Судалгаанд хамрагсдын тал нь өөрсдийнх нь амьдардаг хотод арьс өнгөөр ялгаварлах явдалтай холбоотой үймээн самуун, замбараагүй байдал цаашид ч гарна гэж үзжээ. Цагаан арьстнуудын 53 афроамерикчуудын 46 хувь нь ийм саналтай байна.
Балтиморт дөрөвдүгээр сарын сүүлчээр цагдаа нар жагсагчидтай мөргөлдөх үеэр хууль сахиулагчид 25 настай хар арьст Фрэдди Грэйг баривчлахдаа хүзүүг нь ноцтой гэмтээсэн юм. Клиник үхэл болсон ухаангүй залууг эмнэлэгт аваачиж нарийн төвөгтэй мэс засал хийсэн боловч сайжирч чадалгүй дөрөвдүгээр сарын 19-нд нас баржээ. Улмаар түүнийг оршуулах ёслол болсон дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өрнөсөн эсэргүүцлийн жагсаал сүүлдээ нийтийг хамарсан эмх замбараагүй үймээн болон хувирсан байна. Самуун дэгдээгчид хэд хэдэн худалдааны төвийг дээрэмдэж, 15 байшин барилга, 150 орчим автомашин шатаажээ.
Дөрөвдүгээр сарын 28-наас Балтиморт тогтоосон хөл хориог дөнгөж өнөөдөр (өчигдөр) цуцлаад байгаа юм. Хүчирхийлэл, үймээнийг дарах зорилгоор бусад муж улсаас цагдаагийн ажилтнууд илгээж, Үндэсний гвардийн хэсгийг хотод оруулжээ. Мөн Фрэдди Грэйг баривчлахад оролцсон зургаан цагдааг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.
Г.Очирбат