NBA-гийн улирлын шилдэг тоглогчийн төлөөх сунгаа албан ёсоор өндөрлөлөө. Энэ өрсөлдөөнд “Голден Стэйт Уорриорз” багийн холбогч Стефан Карри ялалт байгуулсан байна. Тэрбээр санал асуулгад “Хьюстон”-ы хамгаалагч Жеймс Харден, “Оклахома”-гийн холбогч Рассел Уэстбрук, “Кливленд”-ийн довтлогч Леброн Жеймс, “Нью Орлеан”-ы хүчний довтлогч Энтони Дэвис, “Клипперс”-ийн холбогч Крис Пол нарыг ардаа орхисон юм. Карри У.Чемберленээс хойш (1960 он) улирлын MVP-г гардсан “Уорриорз”-ын анхны тоглогч болжээ.
Үнэндээ MVP-гийн шагнал нүдээ олсон гэж баярлах хүн олон байна. Үүний шалтгаан нь С.Карригийн энэ улиралд үзүүлсэн гайхалтай тоглолт.
Гайхалтай улирлаа гайхалтай чигээр нь дуусгахад түүнд нэг л зүйл дутагдаж байна
Тэрбээр 2014-2015 оны улиралд оноо авалтаар (23.8) зургаад, оновчтой дамжуулалтаар (7.7) зургаад, бөмбөг таслалтаар (2.0) хоёрт, гурван онооны шидэлтийн хувиар (44.3) дөрөвт, гурван онооны шидэлт оновчтой болгосон тоогоор (3.6) нэгд бичигдсэн. Карри өмнөх улиралд алсын 272 шидэлт цагирагт оруулж, дээд амжилт тогтоосон. Тэгвэл энэ улиралд өөрийн рекордоо 286 болгож ахиулсан билээ. Сонирхуулахад, С.Карри, К.Томпсоны хослол энэ улиралд 525 алсын шидэлтээ оруулсан. Энэ нь таван ч багийн нийт тооноос давж гарсан үзүүлэлт аж.
Гэхдээ Карриг шилдэг болоход хамгийн их нөлөөлсөн зүйл нь багийн амжилт байв. “Голден Стэйт” 2014-2015 оны улиралд 67 ялалт байгуулсан нь багийн түүхэн дэх дээд амжилт байв. Урьд нь NBA-гийн түүхэнд ердөө есөн баг 67 ялалтын босгыг давж байсан гэхээр “Дайчид”-ын амжилт ямар агуу болох нь ойлгогдоно.
Сагсан бөмбөгийн хорхойтнууд түүнийг ирээдүйд бүх цаг үеийн агуу мэргэн буучдын нэг болно гэж таамагладаг. Карри ч энэ хүндлэлийг олох алхмаа бага багаар хийсээр. Тэрбээр Бүх оддын тоглолтын үеэр гурвын зайн шидэлтийн тэмцээнд түрүүлсэн. Мөн улиралд оновчтой болгосон гурвын шидэлтийн тоогоор рекорд тогтоосоор байна. Саяхан нэг бэлтгэлийн үеэр гурвын зайнаас 77 дараалж оруулсан гэж байгаа. Харин одоо улирлын MVP-гээр тодорч байна. Одоо түүний хувьд гайхалтай улирлаа гайхалтай чигээр нь дуусгахад нэг л зүйл дутагдаж байна. Энэ нь лигийн аварга цол. Плей-оффын эхний шатаа түвэггүй давсан С.Карри ба түүний нөхөд цаашид хэр хол явахыг харж л сууя.
Г.Баярсайхан