Интернэтийн өнөө үед мэдээллийг нягталж, шалгах ажил өмнө нь хэзээ ч ийм чухал байсангүй. Бас хэзээ ч ийм хэцүү байгаагүй. Дэлхий дээрх бүх мэдлэг, мэдээллийг олж болох юм шиг бид санадаг. Гэвч аль нь шинэ, аль нь найдвартай вэ? Бидний эргэн тойронд маш их мэдээлэл байна. Гэтэл мэдээллийн хамгийн чухал хэсэг сэтгүүлчдэд хаалттай үлдэж байна. Үүнийг нээх түлхүүр нь мэдээллийг нягтлан шалгах ажлыг тодорхой системтэйгээр хийх Михайэл Халлер гэж үздэг.
Тэрээр Лейпцигийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, Хамбургийн хэвлэл мэдээллийн сургуулийн судалгааны ерөнхий удирдагч, Европын практик сэтгүүл зүй, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн УЗ-ийн дарга, профессор, доктор хүн. Мөн “Мэдээллийг нягтлахуй” номын зохиогч.
Михайэл Халлер өнөөдөр Монголын сэтгүүлчидтэй уулзах бөгөөд энэ үеэр түүний бичсэн “Мэдээллийг нягтлахуй” номын нээлт болох юм. Номыг Х.Ариунчимэг Монгол хэл рүү хөрвүүлэн, Н.Батжаргал редактораар ажиллажээ.
Түүний лекц 10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэлсэн бөгөөд 16.00 цагаас ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд дахин болох юм.