-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд таван жил болоод их, дээд сургууль, коллежид элсэн суралцахад заавал элсэлтийн шалгалт өгөх ёстой юу?
Сонгино хайрхан дүүргийн иргэн М.Батбаяр
-Шалгалт өгөх хэрэгтэй. Их, дээд сургууль, коллежид элсэн орох эсэх нь тухайн жилд ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа юу, эсвэл хэдэн жилийн өмнө төгссөн үү гэдгээс биш. Харин элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ өгсөн, ямар оноо авснаас хамаарна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн оноо нь хоёр жил хүчинтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил өгсөн бол энэ жил дээд сургуульд элсэхээр бүртгүүлэх эрхтэй. Гэхдээ тухайн сургуулийн элсэлтийн журамд заасан босго оноог хангасан байх ёстой.
БСШУЯ-ны Хэвлэлийн ажилтан Ч.Лодойсамбуу
ГАДААДАД СУРАЛЦАХАД ТӨРИЙН САНГААС ЗЭЭЛ АВЧ БОЛОХ УУ?
-Өндөр хөгжилтэй оронд бакалаврын боловсрол эзэмших сургалтад суралцахад Сургалтын төрийн сангаас зээл авч болох уу?
Багануур дүүргийн иргэн Ж.Даваасүрэн
-Өнгөрсөн хугацаанд Сургалтын төрийн сангийн зээлийг зөвхөн магистрантур, докторантурт суралцагсдад олгодог байсан бол Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын байгууллагад суралцагсдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д бакалаврын төвшинд суралцаж байгаа иргэдэд хоёр жил хүртэл хугацаатайгаар олгохоор тусгасан. 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн гадаадын шилдэг их сургуульд Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлээр амжилттай суралцаж байгаа иргэд Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой.
Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа
ХҮССЭН СУРГУУЛЬДАА ХАНДААРАЙ
-Гадаадад ахлах сургууль төгссөн хүүхдийг элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй гээд дээд сургуульд элсүүлэхгүй байна. Үүнийг яаж зохицуулдаг юм бэ?
Хан-Уул дүүргийн иргэн С.Цэлмүүн
-Гадаадад ахлах сургууль төгссөнийг нотлох боловсролын бичиг баримтаа хавсарган элсэн суралцахыг хүсч байгаа сургуулийн захиргаандаа хандана уу. Мөн БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газарт хандан гадаадад эзэмшсэн боловсролын баримт бичгээ Бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй дүйцүүлэх шаардлагатай.