Америкт байнгын оршин суух эрхтэй Солонгосын иргэн 21 настай Вонмүүн Жүү Пхеньян дахь Корио зочид буудлын хаалгаар орж ирэхдээ инээмсэглэж байлаа.
Би дэлхий нийтэд БНАСАУ-руу энгийн нэг оюутан хууль бусаар нэвтэрсэн ч эргээд эх орондоо харьж болно гэдгийг харуулж болно гэж итгэсэн
CNN агентлаг өнгөрсөн Даваа гаригт БНАСАУ-ын зөвшөөрлөөр, тагнуулын хэргээр хоригдож буй түүнтэй уулзах эрхтэй болжээ. Нью Йоркийн их сургуульд суралцаж, Нью Жерсид амьдарч байсан Жүү өнгөрсөн сард баривчлагдсан юм.
Тэрээр Калифорни мужид ажилд орж чадаагүй учир Хойд Солонгост ирэхийг хүсчээ. Түүнд БНАСАУ-ын эрх баригчид ямар ч хүнд шийтгэл оноож магадгүй бөгөөд Жүү Хятадаар дамжин хууль бусаар хил нэвтэрсэн гэнэ.
Их цагаан хэрэмний ойролцоох БНАСАУ-тай хиллэдэг Дандун тосгонд ирсэн жуулчид хилийн цаадах социалист улсыг харах боломжтой цөөн газрын нэг юм. Харин Жүү тосгоноор дамжин хоёр хашаа давж, том голын эрэгт хүрчээ.
Тэгээд цэргүүдэд баривчлагдах хүртлээ гол дагаж алхсан аж. Хамгийн гол нь Жүү өөрөө баривчлагдахыг хүссэн төдийгүй ямар ч ял оноосон баяртай байх болно гэсэн юм.
Тэрээр “Би БНАСАУ-д хууль бусаар нэвтэрвэл ямар нэгэн онцгой үйл явдал болж хоёр Солонгосын харилцаанд сайнаар нөлөөлж чадна гэдэгт итгэсэн” гэжээ. Гэхдээ тэрээр яг ямар зүйл болохыг мэдэхгүй.
Харин бахдалтайгаар “Би дэлхий нийтэд БНАСАУ-руу энгийн нэг оюутан хууль бусаар нэвтэрсэн ч эргээд эх орондоо харьж болно гэдгийг харуулж болно гэж итгэсэн” гэжээ.
Түүний энэ улсад ирсэн гол шалтгаан нь энэ аж. Тэр ч бүү хэл тэрээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Хойд Солонгос руу явахыг хүсэж байсан гэнэ. Жүү Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрсөн бөгөөд 2001 онд түүний гэр бүл Висконсинд нүүж иржээ.
Багадаа Нэгдсэн улсад ирж, байнгын оршин суух эрхтэй болсон аж. Харин БНАСАУ-д ирэх тухайгаа эцэг эх, АНУ, БНСУ-ын засгийн газарт алинд нь ч мэдэгдээгүй гэнэ.
CNN-д ярилцлага өгсөн нь дэлхий нийтэд өөрийн хүслээ илэрхийлэх анхны алхам нь болсон юм. Тэрээр “Мэдээж хэрэг аав, ээж болон миний хайртай хүмүүс надад маш ихээр санаа зовж байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ огтхон ч санаа зоволтгүй энд намайг хүний ёсоор л амьдруулж байгаа” гэжээ.
Биеийн байдал нь тун сайн, хоол хүнс хангалттай бөгөөд гурван ортой хорих өрөө нь тусдаа ариун цэврийн өрөөтэй гэсэн юм. Харин зурагт үзэх, радио сонсох, интернэтэд орох боломжгүй.
Учир нь Жүү БНАСАУ-д хууль бусаар хил нэвтэрсэн учир ер нь бол гэмт хэрэгтэн болсон гэсэн үг. Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийг баривчлагдсан тухай бүтэн долоо хоногийн дараа анх мэдээлжээ.
КСНА агентлагийн мэдээлснээр “Америкийн оюутан БНХАУ-аар дамжин БНАСАУ-д хууль бусаар нэвтэрч орж ирсэн. Түүний энэ үйлдэл нь манай улсын хуулийг ноцтойгоор зөрчсөн хэрэг юм” гэсэн байна.
Харин Өмнөд Солонгосын тал баривчилгаатай холбогдуулан “БНАСАУ-ын эрх баригчид Жүүгийн ар гэрийнхэн болон БНСУ-ын эрх баригчдад мэдэгдэлгүйгээр түүнийг саатуулсанд харамсаж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN