Эрх баригчид сураггүй алга болсон аллагын сэжигтнийг Флоридагаас 50 жилийн дараа олж баривчилжээ. Өдгөө 79 настай Френк Фрешуотерс 1959 онд анх шоронгоос оргосон бөгөөд 1975 онд Баруун Виржиниа мужид түр саатуулагдаад дахин алга болж 40 жил өнгөрсөн аж.
Тэрээр өнгөрсөн 20 жилийн турш хуурамч нэрээр Флоридад амьдарч байжээ. Бревард мужийн цагдаа нар түүний хурууны хээг авах гэж заль зохион гарын үсгийг нь зуруулж дөнгөсөн байна.
Ингээд долоо хоног түүнийг шалгасны эцэст цагдаа нар түүнд залуу байх үеийнх нь зургийг харуулжээ. Харин Френк “Би наад залууг чинь харалгүй олон жил болж байна. За та нар намайг олчихлоо” гэсэн аж.
1957 оны долоодугаар сард Фрешуотерийг машинтайгаа явган хүн дайрч хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Түүнд шүүхээс 20 жилийн ял оноож Сендаски дахь харуул хамгаалалт сул хорих ангид хүргэсэн бөгөөд 1959 оны есдүгээр сард тэрээр шоронгоос оргосон юм байна.