2014 оны есдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч явган зорчигч 12 настай С-ийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Таван буудал” орчмын замд болсон энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд боллоо.
Шүүхээс жолоо барьж явсан цагдаагийн алба хаагч У-д Эрүүгийн хуулийн 215.3 дах заалтад зааснаар буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэрэгт буруутган дөрвөн жилийн ял оноож, дарга болох С-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ талаар хохирогч С-ийн ээжээс тодруулахад, “Хэрэг гарах үед цагдаагийн машин урсгал сөрж 80.5км/цагийн хурдтай явж байсныг тогтоосон. Жолоочид ял өгч, даргынх нь хэргийг хэрэгсэхгүй болчихлоо. Бидний хувьд жолооч гэхээсээ илүү даргыг хэрэгт татах ёстой байсан гэж үзэж байна. Давж заалдах болно” гэлээ.