Тун удахгүй та хүн төрөлхтний түүхэн дэх суут эрдэмтдийн нэг Альберт Эйнштейний бичгийн хэвээр компьютер дээр бичиж болох нь. Уран бичээч Харалд Гайслер гэх Герман залуу нэрт эрдэмтний бичгийн хэвийг үсгийн фонт болгох ажлыг сэджээ.
Түүний ажлын үндсэн зорилго нь Эйнштейний гайхалтай бичгийн хэвийг олон нийтэд түгээх аж. Тэрээр Kickstarter дээр хуудас үүсгэж загвараа компьютерын программ болгон олон нийтэд түгээхийн тулд 15,000 ам. доллар хэрэгтэй гэсэн юм.
Гайслер энэ төсөл дээрээ 2009 оноос хойш Элизабет Уотерхаустай хамтран ажиллаж байгаа бөгөөд кофе ууж суугаад санаагаа олсон гэдэг. Ингээд ажлаа гүйцэлдүүлэхийн тулд Эйнштейний хэдэн зуун гар бичмэлийг дахин хуулан бичиж, дижитал хувилбарыг нь бүтээжээ.
Хамгийн сонирхолтой нь үсэг бүр өмнөх болон урдах үсгээсээ шалтгаалан өөр өөр хэлбэр дүрстэй болдог учир Гайслер нэг үсгийг олон төрлөөр бичсэн байна. Ингэснээр та нэг үг бичихэд тухайн үсэг дараагийн үсгээс шалтгаалан өөр өөр хэлбэртэй болох юм.
Энэхүү фонтыг та Windows, Linux, Mac, iOS гээд ямар ч үйлдлийн систем дээр ашиглаж болох учир өргөн цар хүрээг хамарна. Гайслерийн Kickstarter дээрх төсөл өдгөө 11,000 ам. доллар олсон төдийгүй дахиад 38 өдрийн хугацаа бий. Удахгүй бүгдээрээ Эйнштейн шиг бичдэг болох нь дээ.