Спорт бараа үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг “Adidas” компани энэ оны эхний улиралд 345 сая еврогийн ашигтай ажиллалаа.
Ингэснээр тус компанийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өсч, шинжээчдийн таамгийг давсан байна. Харин орлого нь 17 хувиар өсч, дөрвөн тэрбум еврод хүрчээ.
Ийнхүү “Adidas”-ийн орлого өсөхөд “Boost” спорт гутлын борлуулалт болон баруун Европын орнуудын худалдан авалт нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. “Adidas” -ийн Гүйцэтгэх захирал гуравдугаар сард бизнесийн шинэ төлөвлөгөөгөө танилцуулж, Лос Анжелес, Токио, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад төвлөрч ажиллахаа мэдэгдсэн юм.
Ингэснээр 2020 он гэхэд гол өрсөлдөгч болох “Nike”-ийг гүйцэж түрүүлнэ гэж үзэж байна.