1,2 метрийн гүн усанд 30 минут байхад ямар ч ус нэвтрүүлэхгүй гэрийг Mophie бүтээжээ. Энгийн хэрэглээнд жишээ нь та санамсаргүй байдлаар усны тосгуур, усны онгоц зэрэгт унагасан ч таны утас яах ч үгүй гэсэн үг.
Түүнчлэн шороо, тоосны хамгаалалт болох төдийгүй чичиргээний хамгаалалттай аж. Нэмэлт цэнэг бүхий гэр бүтээдгээрээ алдартай Mophie ийнхүү анх удаа усны хамгаалалт бүхий гэр бүтээж байгаа нь энэ.
H2Pro гэх гэрийг хийсэн ч таны утасны дэлгэц мэдэрч, хурууны хээ таньсан хэвээр байх аж. Маш олон зүйлсээс хамгаалж чадах энэ гэр таны утасны цэнэгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг бүр ч сонирхолтой.
Хэрвээ та хүсвэл компанийн цахим хуудсан дээрээс урьдчилан захиалж болох бөгөөд 130 ам. долларын үнэтэй гэр энэ сарын сүүлээр худалдаанд гарах юм байна.