Дэлхийн хоёрдугаар дайн дууссан Ялалтын баяр болон НҮБ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, НҮБ бий болсныг тохиолдуулан, мод тарьжээ. НҮБ ирэх бямба гарагт болох Ялалтын баярын арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Одоогоос 70 жилийн өмнө НҮБ-ын үндэс суурийг тавьсан хүмүүс хүн төрөлхтөнийг айдас түгшүүрээс ангижруулж, гэрэлт ирээдүй рүү хөтлөхийг эрмэлзэж байсан.
1940-өөд оны эцсээр нөхцөл байдал хүнд хэцүү, НҮБ үүсч бий болоод удаагүй байсан ч энэ байгууллага өсөн дэвжиж чадсан. НҮБ-ын гал дөлийг хүний эрх хэмээх эрхэм нандин зүйл бадрааж байсан. Аюулгүй байдал, хүний хөгжлийн төлөөх хамтын хүч хөдөлмөр НҮБ-ын итгэл найдвар юм” хэмээн мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Ялалтын баярын 70 жилийн ойн бэлтгэл ажил ОХУ-д ид өрнөж байна. Бэлтгэлийн хүрээнд ОХУ-ын цэргүүд ёслолын жагсаалын сургуулилтыг мягмар гарагийн үдэш хийсэн байна. Энэхүү бэлтгэлийг үзэж сонирхохоор Москвагийн оршин суугчид Кремлийн талбайд цугларчээ.
Хамгийн сүүлд гарсан судалгаанаас харахад Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ЗХУ-ын 26 сая гаруй хүн амиа алдсанаас найман сая нь цэргүүд байсан байна. Гэхдээ ОХУ-ын цэргийн командлагч нар тухайн үед ЗХУ-ын удирдагч байсан Иосиф Сталинаас өөр хүний үгийг сонсдоггүй байсан нь энгийн иргэд олноороо амиа алдахад хүргэсэн гэж зарим түүхчид үздэг.
Гэвч Дэлхийн хоёрдугаар дайнд оросууд ялалт байгуулсан нь тухайн үеийн ЗХУ ямар хүчирхэг байсныг илтгэж байна хэмээн ажиглагчид дүгнэдэг юм.