Энэ оны нэгдүгээр сард BCG олон улсын зөвлөх компаниас хийсэн судалгаагаар 2025 он гэхэд өөрийгөө жолооддог машины зах зээл 42 тэрбум ам. долларт хүрнэ гэж байв. Өнөөдрөөс гурван жилийн өмнө IHS 2035 он гэхэд дэлхийн автомашины зах зээлийн 9 хувийг энэ төрлийн машин эзэлнэ гэж мэдэгдэж байлаа.
Бидний машин барихыг хүсэх эрмэлзэл унтрахгүй л болов уу
Тэгвэл гурван жилийн дараа эргээд харахад бид Google-ийн хөгжүүлж байгаа систем илүү сайжирч, Тесла хурдны зам дээр өөрийгөө жолооддог машин худалдаж байгааг харж байна.
Тиймээс ч гурван жилийн өмнө энэ мэт зүйлсийг хараагүй байсан бид өнөөдөр өөрийгөө жолооддог машины зах зээлийг илүү өөрөөр харж байгаа биз. Учир нь сүүлийн үеийн технологийн үзэсгэлэнгүүд дээр компаниуд ийм төрлийн машин танилцуулах нь бараг уламжлал болжээ.
Mercedes Benz, Audi гээд автомашины салбарын тэргүүлэгчид хүртэл өөрсдийн концепцуудаа танилцуулаад удаагүй байна. Тэрчлэн BCG өнгөрсөн нэгдүгээр сард 2035 он гэхэд дэлхий дээр борлуулагдаж байгаа дөрвөн автомашин тутмын нэг нь өөрийгөө жолооддог машин болно гэж мэдэгдэж байлаа.
Учир нь Европ болон Азийн автомашин үйлдвэрлэгчид энэ салбарыг илүүтэй сонирхож, судалгаа, хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг болсон. Магадгүй 2050 он гарахад бид механик кроптой байтугай хүн жолооддог машингүй болсон байх биз.
Гэхдээ зарим талаар өөрийгөө жолооддог машин биед амар, сонирхолтой/одоохондоо л/, аюулгүй байж болох ч бидний машин барихыг хүсэх эрмэлзэл унтрахгүй л болов уу.