Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй Морин хуур хөтөлбөрийн ажлын хэсгийнхний хүсэлтээр Төрийн хан хуурч Цэенгийн Цэрэндорж манай аймагт хүрэлцэн ирлээ.
Морин хууртай найман наснаасаа хойш хувь заяагаа холбож, дэлхийн улс оронд монгол соёлыг таниулсан тэрбээр “Би хуураа авч явсан юм биш, хуур минь намайг аваад явсан шүү дээ” гэж хэлэх дуртай нэгэн.
Төрийн хан хуурч, Монгол улсын гавьяат жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор профессор Ц.Цэрэндорж манай аймагт хэрэгжиж байгаа Морин хуур хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж морин хуурын сургагч багш нартай уулзаж морин хуурч хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхсон.
Мөн тэрээр аймгийн иргэд, төрийн албан хаагчдад Морин хуур хөгжмийн үүсэл хөгжил, ерөөл, магтаалын лекц уншиж өөрийн авьяасаа сонирхуулсан.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Булган аймагт Морин хуур хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Үүний тод жишээ нь мэргэжлийн багш урин сургагч багш нар хичээл заалгаж байгаа. Мөн суралцагч хүүхдүүдийн үзүүлсэн тоглолтоос тэдний ур чадвар өндөр түвшинд байгааг би олж харсан. Үүгээр бахархаж байна" хэмээн онцоллоо.