УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.05/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг уян хатан, түргэн шуурхай, нээлттэй, боловсронгуй болгох шаардлагатай. Иймд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах, бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн.
Энэ зорилгоор эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Энэ хуулиар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой бусад эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн харьяалал харгалзахгүйгээр бүртгэхээр тусгажээ.
Түүнчлэн барилга, байгууламжийн эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын эрхэд үндэслэн бүртгэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, дээрх хуулийн төсөл батлагдсанаар эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой гардаг хүнд суртал алга болох уу, төрийн байгууллагын ямар чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодод олгохоор төсөлд тусгасан бэ гэж лавласан. Мөн тэрбээр, газрыг нэг бүртгээд, түүн дээр барьсан обьектыг мөн өөрөөр бүртгэдэг тогтолцоог хуулиар нэг мөр шийдэх эсэхийг тодруулсан юм.
Цахим засаглалын нэг бүрэлдэхүүн болох цахим бүртгэлийн үйлчилгээ нэвтэрч эхэлснээр
- Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болно
- Төрийн байгууллагаас гадна банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж, цахим бүртгэл хийх тогтолцоог бий болно
- Газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болно
- Газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдана гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.