Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалт-д Монголчууд юугаар туслав” сэдэвт үзэсгэлэн нээв.
Тус үзэсгэлэнгээр 50 гаруй архивын баримтат гэрэл зураг, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээсэн “Монголия была первой”, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат түүхэн кинонуудыг Оросын ард түмэнд танилцуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болдын урилгаар дайны үед буюу 1942 онд Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэлцэж явсан “фронт” С.Цэгмид гуай оролцож хүрэлцэн ирсэн олонтой дурсамжаасаа хуваалцав.
Түүнчлэн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн эх орны дайны ахмад дайчид, Эрхүү хотын 23 дугаар дунд сургуулийн сурагчид, Эрхүү хотын их, дээд сургуулиудын удирдлагууд, Эрхүү дэх БНХАУ, БНСУ, БНПольш Улсын Ерөнхий консул нар болон мужийн захиргааны төлөөлөл оролцож, сонирхов. Үзэсгэлэн тав дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллана.