Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан МАН-ын удирдлагууд тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан ахмад дайчдад Монгол Ардын намын дээд шагнал болох Тусгаар тогтнолын одон гардууллаа. Энэ шагналыг 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад олгосон юм.
МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор 1939 оны Халх голын дайнд 31 дүгээр отрядын байлдагчаар оролцсон Баянгол дүүргийн VI хорооны иргэн С.Сумъяа, 1945 оны чөлөөлөх дайнд эрэлхэгээр тулалдаж, тусгаар тогтнолоо хамгаалсан Я.Дэмбэрэл, Т.Бат-Очир, С.Гомбосүрэн, Д.Жанцандорж, Ш.Цагаан, С.Ванчигдоо, Д.Ёндонжамц, Ц.Даш, Д.Магсаржав, Н.Шаравжамц, Д.Цэндмаа, Д.Цэнд-Аюуш нарын 13 ахмад дайчин шагнуулсан.
1945 оны чөлөөлөх дайнд ЗХУ-ын байшинт долдугаар дивизэд салаан дарга байсан Ц.Даш гуай Чөлөөлөх дайнд оролцсон тухай ярихдаа “Архангай аймгийн Хашаат сумаас 19 настайдаа цэргийн албанд татагдаж байлаа. Цэрэгт байх хугацаандаа Байшинтын долдугаар дивизэд таван жил цэргийн алба хаасан. Сүүлийн хэдэн жилд эх орны дайнд оролцож, тусгаар тогтнолоо хамгаалсандаа баяртай явдаг. Дайны үед бэрхшээл олон тулгарч байлаа. Дайн дуусах үеэр манай ангийг сайн байлдсан гэж одонгоор шагнасан” хэмээн ярилаа.