-Сүхбаатар аймгаас мэдээлж байна-
Сүхбаатар аймгийн иргэд гал түймрийн гамшигт нэрвэгдэн, хүнд байдалд байна. Дөрөвдүгээр сарын 29-нөөс тус аймгийн Сүхбаатар сумын нутаг руу “халдсан” түймрийг дарахад улс, аймаг, сумын онцгой байдлын мэргэшсэн ажилтнууд, аймгийн төвийн төрийн албан хаагч эрчүүд болон сумын төвийн бүх эрчүүдийг дайчилсан.
Тэд гурван багийн 300 гаруй айлыг аварсан байна. Гэвч 1.3 сая га талбайтай Сүхбаатар сумын нутгийн 80 хувь түймэрт өртөж, 22 айлын гэр шатаж, 3500-гаад мал “хуйхлагдсан” гэж сумын Засаг дарга Ц.Эрдэнэ мэдээллээ.
Аймагтаа хөдөлмөрийн амжилтаараа нэрээ дуурсгасан Хөдөлмөрийн баатар Н.Осгон гуай гэхэд л түймрийн үеэр 100 гаруй адуу, мөн тооны үхрээ алдаж, хоёрхон өнчин тугал, бог малтайгаа үлдсэн гэнэ. Тэрээр хөдөлмөрийн баатрын тэмдгээ хүүгийндээ хадгалуулсан тулдаа авч үлдлээ хэмээн олзуурхан ярьжээ. Мөн Улаанбаатар хотод эмчлүүлж буй залуу хос хонь, ямаа нийлсэн 650 орчим тооны малаа алдаж, хот нь харлаж үлдсэн байна. Олон жил айлын мал малласны эцэст хөлс хөдөлмөрөөрөө олж авсан хэдэн зуун малаа алдсан тэдэнд нутгийн олон нь тусалж, багийн айл бүр 1-2 мал илүүчлэхээр болсон байна. Энэ мэтээр түймэрт нэрвэгдсэн өрхүүдэд туслахаар нийслэл дэх Сүхбаатар сумын нутгийн зөвлөлөөс ХААН банкинд 5630521667 тоот хандивын данс нээжээ.
Түймрийн өмнөхөн тус сумын удирдлага нэг бүр нь 20-30 хүнтэй дүйцэх хүчин чадалтай, 300 мянган төгрөгийн үнэ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн гал үлээгчийг хориод айлд тараасан аж. Уг үлээгчийг худалдаж авсан айлууд гэр, малаа бүрэн хамгаалж чаджээ. Цаашдаа малчин өрх бүр ийм үлээгч аваад тавьчихвал хэрэгтэй. Ядаж л өөрсдөө гал алдвал цааш газар авахуулалгүй дарж чадна. Урд хөршид гал үлээгчийг малчдадаа үнэгүй тараадаг байна.
Манай улсын хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа учир одоогоор энэ нь боломжгүй. Гэхдээ малчид иргэний хариуцлагаа ухамсарлаж, үлээгч авчихвал 300.000 төгрөгөөр 30 сая төгрөгийн хөрөнгөө хамгаалах боломжтой. Илүү хүчин чадалтай үлээгч нэг сая орчим төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Сүхбаатар сумын захиргаанд 10 үлээгч байдаг ч гал гарахад хаанаа ч хүрдэггүй байна.
Хэдийгээр түймэр дарагдсан ч салхины аясаар цурамнаасаа дахин гал гарах аюул байгаа тул малчид шөнөдөө жижүүрлэн сахиж байгаа гэдгийг Засаг дарга Ц.Эрдэнэ онцоллоо.