ОХУ-ын сөрөг хүчний удирдагч байсан Борис Немцовын амиа алдсан газар иргэд одоо хүртэл цэцэг өргөж байна. Гэмт этгээдүүдийн гарт онц хэрцгийгээр амиа алдаад 70 хоног өнгөрсөн ч Немцовын үхлийн буруутнуудыг одоог хүртэл олоогүй байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа аж. Түүний амиа алдсан газарт Немцовын гүүр гэсэн бичгүүд харагдана.
Немцовыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путины бодлогыг эсэргүүцэгч байсан гэдгээрээ алдартай. Тэгвэл өчигдөр цэцэг өргөхөөр ирсэн зарим нэг хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход “Энэ хэрэгт Засгийн газрын албан тушаалтнуудын оролцоо байгаа бөгөөд гэмт этгээдүүд олдохгүй” гэж үзэж байгаа аж.
Сануулахад Борис Немцов хоёдугаар сарын 27-ны орой Москва хотын төвд буудуулж амиа алдсан. Тэрбээр тэр орой 23 настай, загвар өмсөгч Украин бүсгүй Анна Дурицкаятай уулзан ГУМ-ийн ресторануудын нэгэнд хоол иджээ.
Хоолны дараа тэд алхахаар шийдэж Кремлиэс холгүй байрлах Большой Москворецкийн гүүрэн дээр явж байх үед машинтай үл таних этгээдүүд араас нь зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар онож, Немцов газар дээрээ амиа алдсан юм.