2015 оны сүүлээр, 2016 оны эхээр Виртуал бодит байдлын төхөөрөмжүүд хэрэглэгчдэд зориулсан хувилбар худалдаанд гарахаар болжээ. Харин HTC Vive, Microsoft-ийн Hololens төхөөрөмжүүд энэ намар, Sony-гийн Morpheus 2016 оны эхний хагаст худалдаанд гарна.
Тэгвэл Окулус Рифт буюу энэ салбарын хамгийн их анхаарал татаж байгаа, анхдагч бүтээгдэхүүн 2016 оны эхний улиралд худалдаанд гарахаар болжээ. Гэхдээ бидэнд дараах хэд хэдэн асуултын хариу хэрэгтэй байна.
Үнэ нь ямар байх вэ?
Хамгийн анх Окулус Рифтийг бүтээгчид Kickstarter дээр 300 ам. долларын үнэтэйгээр анхны загваруудаа борлуулж байлаа. Харин хөгжүүлэгч нарт зориулсан хоёр дахь хувилбар нь 350 ам. доллар болж байсан юм.
Энэ загвар нь камертай байсан бөгөөд хамгийн сүүлийн хувилбар нь чихэвчтэй бүтээгджээ. Тэгвэл хэрэглэгч бидэнд зориулсан хувилбар ямар үнэтэй байх бол? Урьдчилсан таамгаар 400 ам. доллароос үнэтэй л байх болов уу.
Рифт рүү хэрхэн бичлэг дамжуулах вэ?
Одоохондоо Окулус Рифтийг ашиглахад бага зэрэг хүндрэлтэй. Та энэ төхөөрөмжийг шууд компьютертоо залгаад тэс өөр ертөнцөд нэвтрэхгүй. Харин маш олон программ, аппликейшнийг та компьютер дээрээ суулгах хэрэгтэй.
Магадгүй хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь хэрэглэхэд илүү хялбар болох биз. Гэхдээ яаж?
Тохируулахад хэр төвөгтэй вэ?
Хэрвээ одоо та Окулус Рифтийг авбал хувиргах төхөөрөмж, нэмэлт USB оролт гээд чамгүй олон зүйлийг ашиглах хэрэгтэй. Тэгээд компьютертоо холбосны дараа дахиад өчнөөн тохиргоо хийнэ.
Харин хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь залгахын төдийд өөрөө бүх хэрэгтэй аппликейшнүүдээ хуулаад, ганц, хоёрхон залгуур, эсвэл ганц хувиргах төхөөрөмжтэй байх болов уу?