АНУ-ын Сан Диего хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ой тогтоолтын олон улсын аварга шалгаруулах “Extreme Memory Tournament” тэмцээний "Images" буюу дүрс чээжлэх төрөлд тэргүүлж, дэлхийн дээд амжилт тогтоосон, ой тогтоолтын олон улсын аварга, “Arbis” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Энхжинтэй холбогдлоо. Тэрбээр 30 дүрсийг 14-хөн секундэд чээжлэн алдаагүй нэрлэснээр уг төрөлд тэргүүлжээ.
-Юуны өмнө дэлхийн дээд амжилт тогтоосонд баяр хүргэе. Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болсон бэ?
-Маш өрсөлдөөнтэй болсон. Хамгийн сайн тамирчин нь Германы Симон гээд дэлхийн олон дээд амжилтын эзэн байсан.
-Энэ удаагийн тэмцээнд манайхаас хэчнээн тамирчин, ямар амжилттай оролцсон бэ?
-Энэ жилийн “Extreme Memory Tournament” тэмцээнд долоон орны 24 тамирчин оюун ухаанаа сорьсон. Манайхаас 24 төрөлд таван тамирчин оролцоод шилдэг тавд багтаж чадсан.
-Дэлхийн дээд амжилт тогтоох тэр мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
-Үнэхээр гоё байсан. Ийм амжилт гаргаж чадсандаа бахархаж, аав, ээж минь баярлаж байгаа байхдаа гэж хамгийн түрүүнд бодогдсон. Дасгалжуулагч багш Б.Баасандорждоо баярлалаа гэж хэлмээр байна.
-Ой тогтоолтын спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ. Амжилтуудаасаа дурдахгүй юү?
-2013 оноос хичээллэж эхэлсэн. Бинари төрөлд 822 тоог таван минутын дотор цээжилж, дэлхийн дээд амжилт тогтоосон. Энэ удаагийн тэмцээнд оролцсоноор дэлхийн хоёр дээд амжилт эзэмших болж байна. Мөн Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, олон улсын тэмцээний таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, улсын аваргын хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай гэв.
Тэрбээр уг тэмцээнд оролцсон хамгийн залуу тамирчин бөгөөд дэлхийн дээд амжилтыг ийнхүү тогтоосноор 2000 ам.долларын эзэн болжээ.
Р.Оюун