Үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулах, сурталчлан борлуулах хүртээмжтэй бөгөөд хэмнэлттэй шийдэл бол интернэт. Сүүлийн үед интернэтээр бараа үйлчилгээгээ сурталчлах, худалдан борлуулах аргачлал нь эрчимтэй хөгжиж буй хэрэгсэл болоод байна.
Монголын цахим хөгжлийг шинэ шатанд хүргэх үйлсийг түүчээлэн яваа вэбсайт бол яах аргагүй www.apm.mn юм.
"APM" компанийн үүсгэн байгуулагчдийн нэг, технологи хариуцсан захирал А.Баатарчулуунтай сонирхолтой яриа өрнүүлснийг уншигч танд хүргэж байна.
-Та компанийхаа тухай товч танилцуулаач?
-Бид компаниа 2013 онд байгуулан apm.mn цахим худалдааны вэбсайт хөгжүүлж эхэлсэн юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд уг вэбсайтаа нээж бараа бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн. Нээгдсэн цагаасаа амжилттай ажиллаж эхэлсэн тул олон байгууллага манайд хамтран ажиллах санал гаргах болсон. Тиймээс 2014 оны сүүлээр төлөвлөгөөгөө шинэчлэж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилснөөр 2015 онд "ЦАХИМ ХУДАЛДААНЫ НЭГТГЭСЭН ТӨВ" болгон өргөжүүллээ. Ийм амжилттайгаар бид нэг жилийн ойтойгоо золгоод байна.
-"APM" гэж юу гэсэн үг вэ. Яагаад ийм нэр өгөх болов?
-Энэ үг маань хоёр утгатай. Эхнийх нь AM+PM=APM буюу “Бид хэрэглэгчиддээ 24/7 худалдаа хийх боломжийг олгоно” гэсэн санааг агуулдаг. Харин хоёр дахь нь "A Person Market" буюу "ганцаараа дэлгүүр хэсэх" гэсэн утгатай. “Хэрэглэгч гэрээсээ, ажлаасаа, хүссэн газраасаа, тав тухтай орчноос худалдаа хийх боломжийг олгох” зорилготой юм.
-Яагаад цахим худалдааны салбарыг сонгосон бэ?
-Миний хувьд 2010 оноос "Супер Гравитон" ХХК-ийг үүсгэн байгуулж, вэб хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад, 2012 оноос цахим худалдааны систем, захиалгат худалдааны системүүдийг дагнан хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд нэлээд олон ажил, тэр дундаа АНУ, Английн цахим худалдааны системүүдээс бараа захиалдаг вэбсайтуудыг амжилттай нэвтрүүлсэн. Цахим худалдааны вэбсайт хийлгэж байгаа байгууллагууд маань хамгийн бага зардлаар вэбсайттай болохыг хүсдэг. Энэ хэрэгцээн дээр суурилаад Монголд цахим худалдааны суурь системийг хөгжүүлэх зорилготойгоор apm.mn вэбсайт дээр нэгдэн ажиллаж эхэлсэн.
Олон улсад уламжлалт худалдааны хажуугаар цахим худалдаа ч гэсэн хөгжил, цэцэглэлт шинэ шат руу явж байгааг харж болно. Өнөөдөр монголд фэйсбүүк дээр маш олон хуудсууд нээгдэж, нэг төрлийн цахим худалдаа эрхэлж байна. Мөн байгууллагууд, худалдаа эрхлэгчид өөр өөрсдийн сайт дээрээ цахим худалдаа, захиалгын үйлчилгээг нэвтрүүлэх гэж оролдож эхэлж байна. Энэ нь цахим худалдаа руу орох эхний алхмууд тавигдаж байгаагийн сайн жишээ юм. Хэдийгээр фэйсбүүк болон өөрсдийн вэбсайтаар борлуулалт хийх оролдлого олон байгаа боловч амжилттай болсон нь 50 хувьд хүрч чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Шинэ вэбсайт гарлаа, удалгүй хаагдсан байгаатай олонтаа таарсан болов уу. Эндээс дүгнэхэд цахим худалдааны мэргэшсэн үйлчилгээ манай улсад дутагдалтай байгааг харж болно. Энэ салбарт тодорхой хугацаанд ажиллаж, туршлагажсаныхаа хувьд дараагийн шат руу ахиулж, мэргэжлийн түвшинг хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Цахим худалдаа нь уламжлалт худалдаагаас ямар давуу талтай вэ?
-Цахим худалдааны уламжлалт худалдаанаас ялгаатай хамгийн том давуу тал бол бүртгэлийн тогтолцоо. Ямар хэрэглэгч, юу худалдан авсан, хэзээ, ямар шалтгаанаар зэрэг олон талт мэдээллүүдийг нарийн бүртгэхээс эхлээд маш олон төрлийн тоон үзүүлэлт гаргадаг. Үүн дээр үндэслэн харилцагч маань тухайн хэрэглэгч юу хүсэж байгааг мэдэж, тохирсон бүтээгдэхүүн санал болгох, цаашлаад ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх вэ гэдэг олон чухал шийдвэрийг гаргаж болдог.
Хэрэглэгч талдаа гэвэл олон төрлийн барааны сонголтыг нэг дороос харах, мөн харьцуулалт хийхээс эхлээд цаг зав муутай болсон өнөө үед ширээнийхээ ардаас л худалдан авалт хийж, гэртээ хүргүүлэх гээд давуу тал олон бий.
-Монголчуудын хувьд цахим худалдааг хэр ашиглаж байна вэ?
бид өнгөрсөн онд вэбсайтаа дөнгөж нээгээд 4 сардаа л гэхэд хүлээж байснаасаа давсан хэмжээний борлуулалтыг хийж чадсан
-Ер нь цахим худалдаа бол Монголчуудын хувьд шинэ зүйл. Хүн аливаа шинэ зүйлийг сурдаг, суралцдаг. Тэгэхээр бид ч мөн харилцагч болон хэрэглэгчээ шинэ хэрэглээнд сургах, түүнийг дагасан бизнесийн эрсдлийг хүлээж байгаа юм. Гэхдээ бид өнгөрсөн онд вэбсайтаа дөнгөж нээгээд 4 сардаа л гэхэд хүлээж байснаасаа давсан хэмжээний борлуулалтыг хийж чадсан нь Монголчуудын цахим хэрэглээ, тэр дундаа худалдан авалт хийх хэрэгцээ тодорхой хүрээнд маш өндөр байгааг илтгэх байх.
-Таны ярианд хэрэглэгч, харилцагч гэж яригдаад байна. Ямар ялгаатай вэ?
-Бид манай системээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгож байгаа байгууллагуудаа харилцагч, харин манай төвөөс бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийдэг хүмүүсээ хэрэглэгч гэж нэршээд байгаа юм. Гурван талтай үйл ажиллагаагаа ХОЖ-ХОЖ-ХОЖ байх зарчмаар ажилладаг. Мэдээллийн технологийн хөгжил дэвшил бидэнд хэрэглэгчиддээ хэмнэлттэй, харилцагчиддаа хэмнэлттэй, төдийгүй өөрсдөө ч үр ашигтай байх нөхцлийг олгож байна.
-Сүүлийн үед манай улсад цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилго бүхий хэд хэдэн вэбсайт нээгдээд байх шиг байна. Бусад цахим худалдааны вэбсайтуудаас танай вэбсайтын ялгарах онцлог юу вэ?
Гурван талтай үйл ажиллагаагаа ХОЖ-ХОЖ-ХОЖ байх зарчмаар ажилладаг.
-Бидэнд их олон давуу тал бий. Хамгийн том онцлог, давуу тал бол платформ. Анх цахим дэлгүүрийн хэлбэрээр ажиллаж байсан бол одоо бид өргөжиж цахим худалдааны төв болсон.
Манай платформыг товчхоноор “ЦАХИМ ХУДАЛДААНЫ ТӨВ = програм хангамжийн шийдэл + интернэт маркетинг + борлуулалт, үйлчилгээний цогц шийдэл” гэж томъёолж болох юм. Өөрөөр хэлбэр бид борлуулалт, хүргэлтийн шийдлээс гадна интернэт маркетингийн шийдэл, програм хангамжийн шийдлүүдийг хавсарч САНАЛ болгодог. ХАРИЛЦАГЧ байгууллагуудад маань хэмнэлттэй, уян хатан, найдвартай шийдэл болж чадсан.
Бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа аливаа байгууллага, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид манай вэбсайт дээр өөрийн цахим салбартай болж, түүгээрээ дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, түүнд нь манай системийн зүгээс маркетингийн болон удирдлагын олон функцүүдээр дэмжлэг үзүүлж байгаа юм. Жишээ нь: Аль нэг харилцагч өөрийн бараа бүтээгдэхүүнийг удирдах, борлуулалтаа хянах, хямдрал урамшуулал зарлах, барааныхаа талаар хэрэглэгчийн асуусан асуултанд хариулах, хэрэглэгч рүү чиглэсэн маркетингийн үйл ажиллагаа явуулах, мөн бидний зүгээс явуулж байгаа олон олон боломжинд бүрэн хамрагдана. Нэмээд хэлэхэд асар их мэдээлэл, хэрэглэгчийн зан төлөв, борлуулалтын шинжилгээ, өөр бусад хийгддэг судалгаа гэх мэт, юу л байдаг юм, дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авах боломжтой.
Энэ бүх үйлчилгээгээ бид харилцагчиддаа олгохдоо гишүүнчлэлийн эрх олгох зарчмаар явуулдаг. Харилцагч энэ бүх үйлчилгээг авсныхаа төлөө сард багахан хэмжээний гишүүнчлэлийн төлбөр төлөхөд л хангалттай. Бизнесийн байгууллагууд шинэ салбараа нээх, зах зээл болон хэрэглэгчийн судалгаа зэрэгт маш их хэмжээний хүн хүчний болоод санхүүгийн нөөц зарцуулж байдаг. Тэр бүх асуудлыг цогцоор нь шийдсэн, харилцагчид бүх талаараа ашигтай платформыг бид хөгжүүлж чадсан нь гол онцлог юм даа.
Хэрэглэгч өөрийн дотны хүндээ манай төвөөс худалдан авалт хийх эрх бүхий цахим бэлгийн картыг бэлэглэх боломжтой
-Маш их ажил хийжээ. Цахим худалдааг дараагийн шатанд ахиулах талаар дурьдаж байсан. Ямар ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хэрэглэгчиддээ зориулан удахгүй гаргах гэж байгаа шинэ үйлчилгээ гэвэл цахим дансны систем. Цахим дансаа цэнэглэх ЦАХИМ БЭЛГИЙН КАРТЫН шийдлүүд. Хэрэглэгч өөрийн дотны хүндээ манай төвөөс худалдан авалт хийх эрх бүхий цахим бэлгийн картыг бэлэглэх боломжтой болж байгаа юм. Уг үйлчилгээ маань тун удахгүй хэрэглэгч та бүхэнд хүрэх болно.
Харилцагчиддаа зориулан цахим худалдааны төвд маань цахим салбараа нээн ажиллуулах боломжийг олгож байгаагаас гадна өөрийн гэсэн бие даасан цахим худалдааны вэбсайттай болж, тэрхүү вэбсайтаараа борлуулалт хийхэд нь туслах хувилбарыг бид хэрэгжүүлж эхлээд байна.
Миний хувьд маш олон харилцагч өөрийн худалдааны вэбсайттай болох гээд бүтэлгүйтсэн тохиолдлуудтай таарч явлаа. Үүнд олон тодорхой шалтгаан бий. Наад зах нь системийн шийдэл, түүнийг хөгжүүлэх мэргэжилтэн, цаашилбал зардал мөнгө их ордог, төлбөрийн систем, хүргэлт, дуудлагын төвийн үйлчилгээ гээд тоочвол олон. Бид энэ бүх асуудлыг нэг мөр шийдсэн үйлчилгээний шийдлийг гаргасан гэсэн үг л дээ.
-Цахим худалдааны хамгийн чухал хэсэг бол төлбөр тооцоо болоод хүргэлтийн шийдэл байдаг. Энэ үйлчилгээгээ хэрхэн явуулдаг вэ? Төлбөр тооцооны хувьд монголчууд итгэл муутай байдаг шиг санагддаг юм.
Хүргэлт очих үед бэлнээр төлөх хүсэлтэй хэрэглэгчиддээ бид бэлэн мөнгөөр тооцоо хийх сонголтыг санал болгодог
-Төлбөр тооцооны системийн хувьд бол бид банкуудын төлбөрийн системүүдтэй холболт хийгдсэн байгаа. Эдгээр нь найдвартай аюулгүй. Та банкны систем дээр картын мэдээллээ оруулдаг тул эрсдэлгүй бөгөөд тэр дороо худалдан авалт хийх боломжтой.
Мөн дансаар болон бэлнээр төлөх сонголтуудыг хэрэглэгчиддээ санал болгодог. Хүргэлт очих үед бэлнээр төлөх хүсэлтэй хэрэглэгчиддээ бид бэлэн мөнгөөр тооцоо хийх сонголтыг санал болгодог.
Хүргэлтийн хувьд бид өөрсдийн болон гэрээт байгууллагын хүргэлтийн шийдэлтэй. Өөрсдийн хүргэлт амжихгүй үед бусад байгууллагуудтай хавсарч ажилладаг бөгөөд хэрэглэгчиддээ 24 цагийн дотор шуурхай хүргэлт хийж үйлчилж байна.
-Сүүлийн үед эдийн засгийн хямрал, түүний үр нөлөө бүхий л аж ахуйн нэгжүүдэд хүнд цохилт болж байна. Энэ бүхэн танайд ч мөн хүндээр тусч байгаа байх?
-Хямрал гэдэг бол нэг талаас боломж юм. Тийм учраас бид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, үүний цаана үндэсний үйлдвэрлэгч компаниудаа дэмжих бодлогыг барьж байна. Энэ бүхнийг манай үндэсний компаниуд харилцан бие биеэ дэмжих замаар даван гарах ёстой. Тийм учраас манай вэбсайт дээр олон үндэсний брэндүүд ар араасаа өөрийн цахим салбараа нээсээр байгаа ба бид ч мөн өөрсдийн боломжит хөнгөлөлт, урамшууллаа санал болгож байна. Ингэж гэмээнэ үйл ажиллагааныхаа цар хүрээг хумихгүйгээр, харин ч илүү өргөжүүлж, хэрэглэгчдээ ойртож, эдийн засгийн хүндрэлийг даван гарах болно.
-Энэ салбарт багагүй хугацаанд ажиллаж хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулсан хүний хувьд таны зүгээс ижил чиглэлээр сурч, хөгжиж буй, энэ чиглэлээр бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуучуудад юу гэж зөвлөх вэ?
Үргэлж шинэ санаачлага гаргаж, нэвтрүүлж, хэрэгжүүлж, алдаж, онож явж байж, бизнесээ танин мэдэж, зах зээл дээр амжилттай байрших байх.
-Үнэндээ бол би ч өөрөө сурч л явна шүү дээ (инээв). Шинэ бизнес эхлэх гэдэг үгийн ар талд инноваци гэдэг үг давхар явж байдаг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл шинэ санаачлага. Иймд аливаа компани үргэлж шинэ бизнес мэт байх ёстой юм болов уу. Үргэлж шинэ санаачлага гаргаж, нэвтрүүлж, хэрэгжүүлж, алдаж, онож явж байж, бизнесээ танин мэдэж, зах зээл дээр амжилттай байрших байх.
Мэдээж байгууллагын засаглал, төлөвлөлт, арга зүй гээд зүйлүүд дээрээ менежментийн баг сайн анхаарч ажиллах ёстой. Үргэлж суралцах, хөгжих чадварыг л өөрийнхөө нэг эд эс мэт болгож чадвал аливаа хүн, байгууллага, хамт олон заавал амжилтад хүрнэ гэж би итгэдэг.
Нэмж хэлэхэд бодсон ажлаа хийж үзэх хэрэгтэй. Барилдахаасаа таахалзах гэж нэг ардын үг бий. Барьж аваад л бодсон санаснаа зоригтой хийх нь бас нэг чадвар юм болов уу. Хийж үзээд, болох, болохгүйг нь мэдэх нь л өөрөө асар үнэтэй туршлага болдог гэж бодож байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан Г. Болортуяа