Microsoft компанийн ажилтан Жерри Никсон өнгөрсөн долоо хоногт болсон Ignite чуулганы үеэр “Windows 10 бол Windows-ын эцсийн бүтээгдэхүүн” гэж мэдэгдлээ. Тэрээр компани өнгөрсөн жил Windows 8,1 үйлдлийн системийг хэрэглэгчдэд зориулан гаргаж байх даа л Windows 10 үйлдлийн системийг хөгжүүлж байсан гэжээ.
Харин компани ирээдүйд Windows-ыг үйлчилгээ болгохоор зорьж буй
Ямартай ч компани яагаад Windows 9 гэж гаргалгүй шууд Windows 10 болгосон нь үүнтэй холбоотой байх нь. Эцсийн бүтээгдэхүүнээ тэгш тоогоор нэрлэсэн нь ийм учиртай аж.
Гэхдээ эцсийн хувилбар гээд Windows гэдэг үйлдлийн систем устаж алга болно гэсэн үг биш. Харин компани ирээдүйд Windows-ыг үйлчилгээ болгохоор зорьж буй.
Microsoft өмнө нь ч Windows-ыг үйлчилгээ болгох тухай ярьж байлаа. Харин компани үүнийг хэрхэн ажилладаг, ирээдүйн чиг хандлага ямар байх тухай тоймтой зүйл хэлсэнгүй.
Ямартай ч компани Windows 10-аас хойш байнгын шинэчлэлт, сайжруулалт хийсээр байх аж. Түүнчлэн зөвхөн компьютер гэлтгүй утас, таблет, Xbox гээд бидний хэрэглэж байгаа бүхий л төхөөрөмж дээр Windows 10 ажиллана.
WINDOWS алга болохгүй, харин дэс дугаараар нэрлэхээ болино
Тэгэхээр Windows 10 үйлдлийн системээс эхлэн тодорхой давтамжтай хугацаанд таны үйлдлийн систем шинэчлэгдэх бөгөөд хэдэн жилд нэг удаа том арга хэмжээ зохион байгуулж цоо шинэ “ЗАГВАР”-ын үйлдлийн систем танилцуулахгүй болж байна.
Энэ нь яг л Google Chrome шинэчлэгдэж байхад хүмүүс хувилбарыг нь илэрхийлэх тоонд төдий л ач холбогдол өгдөггүйтэй адил юм.
“Үнэгүй” гэдэг үнэгүй гэсэн үг биш
Компани Windows 10 үйлдлийн систем гарснаас нэг жилийн дотор шинэчлэлт хийсэн “Windows 7, Windows 8.1” үйлдлийн системтэй хэрэглэгчдээс “мөнгө” нэхэхгүй гэдгээ мэдэгдсэн. Анх үүнийг сонсоод Windows 10 гэдэг үнэгүй систем байх нь хэмээн бодож байлаа.
Харин одоо Windows-ыг үйлчилгээ болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа нь та үнэгүй татаж авах хэдий ч хэрэглэхийн тулд их бага хэмжээгээр мөнгө төлсөөр байх болно гэсэн үг юм.