-Гарааны бизнес-
Монгол түүхий эдээр хийсэн органик бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгохоор зорьж буй нэгэн бүсгүйг “Гарааны бизнес” булангийнхаа ээлжит зочноор урилаа.
Сэргээгдэх эрчим хүчний менежментээр Нью-Йоркод магистр хамгаалсан тэрээр “Салхит” салхин станцад ажиллаж байгаад органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдэн “Lhamour” брэндийг үндэслэжээ.
Олон улсын зах зээлд Монголын брэндийг гаргах боломж бидэнд бий хамгийн гол нь эхнээс нь бүх зүйлийг стандартын дагуу хийх ёстой гэдгийг тэрээр хэлсэн юм.
Хүмүүс өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хайрлахын хирээр байгаль дэлхийгээ хайрлаж байх учиртай. Энэ ч үүднээс “Lhamour” брэнд хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлж, дахин ашигласан бүтээгдэхүүнийг ашиглаж байна.
Сав баглаа боодлоосоо эхлээд бүхнийг олон улсын стандартад нийцүүлэн хийж буй “Natural Essentials” ХХК-ы үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Хулантай ярилцлаа.
-Танай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд дунд Монголын анхны гэсэн тодотголтой зүйлс байгаа гэсэн. Бүтээгдэхүүнүүдийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Манай компаний эхний бүтээгдэхүүн 2015 оны гуравдугаар сарын эхээр худалдаанд гарсан. Одоогоор дөрвөн бүтээгдэхүүн бэлэн болсон. Эхнийх нь ванны бөмбөг. Зуун хувь цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн. Ямар ч химийн хольцгүй, гурван төрлийн уруул өнгөлөгч бас бий. Энэ хоёр бүтээгдэхүүн маань Монголын хамгийн анхны гэсэн тодотголтой. Мөн том хүний болон хүүхдийн саван үйлдвэрлэж байна. Саяхнаас дээрх бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багцуудыг худалдаанд гаргаад байна.
-Бүтээгдэхүүнүүдийнхээ давуу талаас уншигчдад сонирхуулвал?
-Ванны бөмбөгт олон төрлийн түүхий эдийг шингээсэн. Нэгдүгээрт жамц давс. Энэ нь биеийг маш сайн хоргүйжүүлж, ядаргаа тайлдаг давуу талтай. Дан давсанд ороход бие хуурайших тал байдаг учраас бид ванны бөмбөгийнхөө найрлагад тос оруулж өгсөн. Тэгэхээр ваннанд орсны дараа арьс чийгшиж, зөөлөрдөг. Бараг тос түрхэх шаардлагагүй. Жамц давс, олив, чацарганы тостой гэсэн төрлүүдтэй. Оливын тостой нь харшилтай хүмүүст их сайн таардаг.
Харин уруул өнгөлөгч зөгийн лав, чацарганы тос, наргил модны тос гэсэн гурван төрөлтэй. Цэвэр тосоор хийдэг учраас тослог сайтай. Яг л Монголынхоо эрс тэс уур амьсгалд зориулан хийсэн бүтээгдэхүүн. Бусад уруул өнгөлөгч чийглэг уур амьсгалтай газар тохирдог ч манайд тийм ч таатай биш. Түр зуур чийгшил өгдөг ч уруул улам хатаагаад байдаг юм. Харин манай бүтээгдэхүүн урт хугацааны турш чийгшил өгдгөөрөө давуу талтай.
Савангийн хувьд тослог сайтай, биед чийгшил сайн өгдөг. Дээрээс нь гурван сарын турш хатааж хийдэг учраас хэрэглээ урттай. Нэг биеийн саванг гурван сар хэрэглэх жишээний. Биеийн саван боловч нүүр угааж болохоос гадна зарим хүн үсээ ч угаадаг.
-Саяхнаас худалдаанд гарсан юм байна. Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа хэзээ төрсөн юм бол. Хэдий хугацаа зарцуулж байж хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүнээ хүргэсэн бэ?
-Манай компани 2014 оны зургадугаар сард байгуулагдсан. Эхний бүтээгдэхүүн гарах хүртэл бараг жилийн хугацаа зарцуулсан. Эхний ээлжинд бүтээгдэхүүний санаа боловсруулах, ажлын төлөвлөгөө зэргээ гэртээ хийдэг байсан юм. Тэгээд өнгөрсөн оны есдүгээр сараас оффистой болоод үйлдвэрлэл явуулах байраа аравдугаар сар гэхэд бэлэн болгосон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар гэхэд мэргэжлийн хяналтын бүх дүгнэлт, үйлдвэрийнхээ зөвшөөрлийг авсан. Ингээд энэ оны нэгдүгээр сар гэхэд бүх юм маань жин тан болж, бүтээгдэхүүнийхээ зөвшөөрлийг ч авсан. Цагаан сарын дараанаас бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн дээ.
-Анхны бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрснээс хойш нилээд хугацаа өнгөрсөн байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?
-Эхний бүтээгдэхүүн худалдаанд гараад л байнгын хэрэглэгчидтэй болчихсон. Ер нь хүмүүс сэтгэгдэл өндөртэй байгаа. Олон хүн “арьсанд сайн таарсан, арьс гоё болж байна” гээд эерэг сэтгэгдлүүд бидэнд ирүүлдэг. Дээрээс нь бид харшлын эмнэлэгтэй хамтарч ажилладаг юм. Тэр эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглээд сайн таарч байгаа талаар хэлдэг. Тиймээс хүмүүс дам дамаа сонсоод л манай бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг. Бид албан ёсны сурталчилгаа хийгээгүй. Өөрсдийн фэйсбүүк хуудас, вэб сайтаараа мэдээлэл өгдөг юм. Ер нь хүмүүс найз нөхөд, танилуудаасаа сонсоод манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдаг.
-Органик хүнсний бүтээгдэхүүн хүртэл ховордсон энэ үед гоо сайхны бүтээгдэхүүнийг органикаар, эх орондоо үйлдвэрлэж байна гэдэг ярихгүй өнгөрч болохгүй сэдэв. Энэ утгаараа борлуулалт сайн байгаа байх?
-Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Биеийн тамир хийж, аль болох органик хүнс хэрэглэхийг хичээж байна. Гол нь өөрсдөөс нь шалтгаалахгүй хүчин зүйлс их байна. Утаа, тоос шороо, эрс тэс уур амьсгалаас олоод арьсанд харшил өгөх, хэрэглэж буй бүтээгдэхүүн нь таарахгүй байх зэрэг асуудал байгаа учраас гоо сайхандаа ч органик бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв гэдгийг хүмүүс ойлгодог болчихсон. Гэхдээ органик гоо сайхны талаар ойлголт төдийлэн их биш байгаа, дээрээс нь бидний үйлдвэрлэж байгаа зүйлс шинэ бүтээгдэхүүн учраас бид долоо хоног бүр вэб сайтаараа дамжуулаад хүмүүст зөвлөгөө өгдөг. Түүгээрээ ч хүмүүст ойлголт төрүүлж, эргэх холбоо үүсгэдэг юм. Аль болох энэ сайн ав гэхээсээ илүү яагаад үүнийг хэрэглэх ёстой, юунд сайн бэ гэх мэтчилэн мэдээлэл өгдөг учраас хэрэглэгчид маань шинэ бүтээгдэхүүн гарахыг хүлээдэг болчихсон. “Танай бүтээгдэхүүн их сайн таарч байна. Цаашдаа тос гаргаарай” гэх зэргээр хүмүүс их сайхан сэтгэгдлүүд хэлдэг юм.
-Шинэ бүтээгдэхүүн ярьсных дараагийн бүтээгдэхүүн юу байх бол?
-Одоо ил захидал худалдаанд гаргахад бэлэн болсон. Манайх органик гоо сайхны бүтээгдэхүүн гэхээсээ илүү хүнд хэрэгтэй, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх зүйл хийхийг хичээдэг. Дан гоо сайхны бүтээгдэхүүн гэхгүйгээр Монголдоо шинэлэг байх бүтээгдэхүүн хийхийг хүсдэг. Тэр утгаараа мэндчилгээний ил захидал гаргаж байгаа юм. Төрсөн өдөр, баярласан сэтгэл, уучлал гуйсан тэр бүхнээ үүгээр дамжуулан илэрхийлэх боломжтойгоос гадна ийм соёлыг нэвтрүүлэхийг хүссэн.
Түүнээс гадна ирэх долоо хоногоос лаа гаргана. Эрүүл мэндэд сайн, хурц үнэргүй, агаар цэвэршүүлдэг, харшилтай хүнд сайн нөлөөтэй зуун хувь байгалийн гаралтай Монголынхоо түүхий эдийг ашиглан хийсэн лаа гэсэн үг. Энэ лаа нь жирийн лааг бодвол тортог гаргадаггүй, байгаль орчинд ээлтэй, асах хугацаа нь урт байгаа.
Дээрээс нь биеийн арьс гуужуулагч удахгүй бэлэн болно. Сүүтэй, сүүлтэй хүүхдийн савангууд ч гаргахаар ажиллаж байна.
-2015 онд нийт хэдэн бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна вэ?
-Энэ ондоо нийт найман бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байна. Эхнээс нь хийгээд явж байна даа.
-Гар аргаар хийдэг учраас захиалгаар хэмжээ, загварыг нь өөрчилж хийдэг үү?
-Манайх жуулчны баазуудтай хамтраад сийлбэртэй саван хийдэг. Бас хуримаа хийж байгаа хосууд өөрсдийн нэрийг бичүүлээд хуримын бэлгэнд ч өгдөг юм. Тэр бас их хөөрхөн болдог. Гоо сайхны газрууд ч юм уу байгууллагуудын захиалгаар хүссэн хэмжээ, загвараар нь бүтээгдэхүүнийг хийх боломжтой.
-Гар аргаар бүтээгдэхүүнээ хийдэг болохоор хүн хүч нилээн шаардлагатай байх. Хичнээн ажилтантай вэ?
-Бид зургуулаа. Оффист гурван хүн суудаг. Үйлдвэр дээр гурван хүн ажиллаж байгаа. Тэрэн дээрээ би нэмэгдээд яг бүтээгдэхүүнээ бол дөрвүүлээ хийдэг юм.
-Үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс ямар мэргэжилтэй байдаг юм болоо?
-Мэргэжил нь янз бүр. Гол нь манайх химийн бодистой ажилладаггүй болохоор би заагаад өгчихдөг юм. Би Олон улсын органик гоо сайхны бүтээгдэхүүний дипломтой болохоор бүтээгдэхүүн хийх аргыг нь заачихдаг.
-Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний станц болох Салхит дээр ажиллаж байсан гэсэн. Таны мэргэжил яг юу юм бэ?
-Сэргээгдэх эрчим хүчний менежментээр Нью-Йоркод магистр, Германд төрийн бодлогоор магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд онлайнаар Олон улсын органик гоо сайхнаар бас магистрын зэрэг хамгаалсан.
-Сэргээгдэх эрчим хүч гоо сайхан хоёр яаж яваад холбогдчихов?
-Үндсэн зарчим нь ижил. Нэгт үйлдвэрлэл. Нэг нь эрчим хүч нөгөө нь гоо сайхан үйлдвэрлэж байгаа юм. Эрчим хүч дотроо сэргээгдэх эрчим хүч эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байдагтай адилхан органик гоо сайхан ч урт удаан хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой. Байгальд байгаа зүйлийг бүтээгдэхүүн болгож байгаа юм. Түүнээс биш энд ч химийн юм холиод л энд ч юм шатаагаад тэнд ч юм сүйдлээд байдаггүй. Тийм болохоор яг адилхан зарчимтай.
-Органик бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өндөр байдаг. Бүтээгдэхүүнийхээ үнийг уншигчдад танилцуулж болох уу?
-Манайх чанар сайн ч үнэ харьцангуй боломжийн гэж үзэж байгаа. Мэдээж химийн гаралтай бүтээгдэхүүнээс үнэтэй, гэхдээ тийм ч өндөр биш. Ванны бөмбөг, уруул өнгөлөгч гээд бүгд олон улсын стандартын дагуу хийдэг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас хямдхан. Ванны бөмбөг гэхэд л 7900 төгрөг. Манайхтай яг адилхан чанартай, хэмжээтэй нь 7 ам.доллар байх жишээтэй. Уруул өнгөлөгч 8000, том хүний саван 12500, хүүхдийн саван гурван ширхэгтэй нь 12000 төгрөгний үнэтэй. Гол нь эрүүл мэндэд сайн, удаан хугацаагаар хэрэглэгддэг.
-“Lhamour” нэрний тухайд? Анх хараад франц нэр юм болов уу гэж харлаа.
-Лхамо гэдэг нь манай ахын хүүхдийн нэр. Түвд нэр байгаа юм. Амур гэдэг нь хайр гэсэн үг. Би францад амьдарч байсан болохоор ингэж сонгосон юм. Яагаад хайрыг онцолж байна вэ гэхээр хүн өөрийгөө хайрлавал органик бүтээгдэхүүн хэрэглэх, хайртай дотны хүмүүстээ сайн сайхныг хүсэж бас л органик бүтээгдэхүүн бэлэглэх, байгаль орчноо хайрлавал дахин боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэ, бүх юм хайр дээр оршин тогтнодог гэдэг утгаараа энэ үгийг онцлоод Lhamour гэдэг нэрийг өгсөн. Логогоо ч алхан хээтэй дээр нь “Organics Mongolia” гэсэн бичигтэй учраас аль ч орны хүн харсан ойлгохоор сонгож хийсэн. Байгаль дэлхийгээ хайрлах гэдэг дээр манайх зуун хувь хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
-Аль ч орны хүн ойлгоно гэхээр бүтээгдэхүүнээ гадагш нь гаргана гэсэн үг үү?
-Миний зорилго Монголоор дуусахгүй. Мэдээж манай эдийн засаг ямар байгаа билээ. Бид өөрсдөө л үйлдвэрлэхгүй бол болохгүй шүү дээ. Саван гэхэд л хүний өдөр тутмын хэрэглээ гэтэл тэр чигээрээ импортын бүтээгдэхүүн байна. Эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэх гол зорилготой. Гоо сайхан гэлтгүй бүх бүтээгдэхүүнээ өвөрмөц шинэлэг зүйл хийе гэж бодсон учраас ванны бөмбөгөөр эхэлсэн. Органик гоо сайхны бүтээгдэхүүн бол дэлхийд одоо л эхэлж байгаа зүйл. Монголд харин ч эрт эхэлж байна.
Манай бүтээгдэхүүнийг сав баглаа боодол ч гэсэн олон улсад зориулагдсан. Олон улсад Монгол брэндийг бий болгох хүсэлтэй. Тиймээс эхнээс нь дэлхийн хэмжээнд гаргахаар бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Тиймээс ч манайх бүх бүтээгдэхүүнээ олон улсын стандартын дагуу хийдэг учраас дэлхийн аль ч улсын хүнд тохирно. Дээрээс нь нэр, лого, сав баглаа бодлоо хүртэл бодож хийсэн. Вэб сайтаа ч гэсэн англи хэл дээр гаргадаг. Олон улсын органик гоо сайхны холбоонд элссэн учраас бидний гаргасан бүтээгдэхүүн бүрийн тухай блогуудаар мэдээлээд явдаг. Тэгэхээр Монголд ч тэр, гаднын улсад ч тэр манай бүтээгдэхүүн нэгэн зэрэг түүхээ бичиж байна гэсэн үг.