"WWDC" буюу Apple-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөгжүүлэгч нарт зориулсан чуулган" эхлэхэд дахиад хэдэн долоо хоног дутуу байна. Гэсэн хэдий ч компани өнгөрсөн шөнө үүний урьтал болгож Mac бүтээгдэхүүнийхээ шинэ төрлүүдийг танилцуулав.
15 инчийн өргөнтэй Ретина дэлгэц бүхий MacBook Pro нь өнгөрсөн гуравдугаар сард худалдаанд гаргасан жижиг ахтайгаа нэгэн адил Force Touch технологийг нэвтрүүлж, цэнэгээ илүү удаан барьдаг болжээ.
Компани 12 болон 13 инчийн сонголттой MacBook Pro загваруудаа худалдаанд гаргахдаа 15 инчийн хэмжээтэй загвар байгаа тухай ам нээгээгүй. Харин тэд өнөөдөр том дэлгэцтэй бүтээгдэхүүнээ зургадугаар сарын 29-ний өдөр лангуун дээр тавина гэж мэдэгдлээ.
Түүнчлэн 27 инчийн iMac Ретина 5К дэлгэцтэй учир 14,7 сая цэгийг багтаана гэсэн үг юм. Компани 2299 ам. долларын үнэтэй зах зээлд нийлүүлсэн энэхүү компьютероо 1999 ам. доллар болгож хямдруулж байга аж.
5К iMac нь 3,3GHz-ийн дөрвөн цөмт Intel Core i5 процессор, 1TB багтаамжтай бөгөөд дөрвөн ширхэг USB 3.0 оролт болон хоёр ширхэг Thunderbolt оролттой. Энэ хоёроос гадна Apple компани өөрсдийн ухаалаг утсанд зориулсан жижигхэн цэнэглэгч суурийг худалдаанд гаргажээ.
iPhone 5 утаснаас хойшхи загварууд нь жижигхэн, хоёр талаараа орж болдог залгууртай үйлдвэрлэгдэж эхэлсэн бол өнөөдөр компани 39 ам. долларын үнэтэйгээр суурин цэнэглэгчийг нь танилцуулсан юм.