Үндэсний супер лигийн 2014-2015 оны улирлын аварга багаар тодорсон “Дундговь Альянс Тех Харцага” багийн ерөнхий дасгалжуулагч А.Алтан-Очиртой ярилцлаа.
-Үндэсний Супер лигт анх удаа багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож ажиллахдаа аварга цол хүртлээ. Дасгалжуулагчийн карьерын хувьд их л амжилттай эхлүүллээ?
-Юун түрүүн надад энэ том ажлыг итгэж даатгасан багийн хоёр эзэндээ баярлалаа. Бусад өрсөлдсөн баг хамт олондоо ч баярлалаа. Монголын сагсан бөмбөгийн спортод зүрх сэтгэлээ зориулж яваа багийн эзэд, дасгалжуулагчид, тоглогчид гээд хэн ч мөнгө хардаггүй. Гадаадад бол багийн эзэд ашиг хүртэнэ, реклам сурталчилгаа, маркетинг гээд цаанаа давхар мөнгө төгрөгийн асуудал яригддаг. Харин Монголд бол зөвхөн зүрх сэтгэлээрээ сагсан бөмбөгтөө хайртай үнэнч байж чаддаг.
Тийм болохоор сагсан бөмбөгийн халуун ам бүлд баярлалаа гэж хэлмээр байна. Лигийг өндөр төвшинд зохион байгуулсан МҮСБХ-нд баярлалаа. “Төв ургац”-тай тоглохоос өмнө “Говь ресорт”-д, финалын цувралын үеэр МҮОХ, Хандгайтад бас байрласан. "ТЭЦ-2" дээр бэлтгэлийн заал гаргаж өгсөн. Энэ бүх хүмүүст баярлалаа.
-Лиг эхлэхийн өмнө туршлага багатай, залуухан дасгалжуулагчийн хувьд сүрдэв үү. Эсвэл лигийн дөрвөн удаагийн аварга “Харцага” баг гэдэг утгаар бардам байв уу?
-Миний хувьд мэдээж туршлага багатай байсан. Хэдийгээр англи хэлтэй байгаад гадаадын дасгалжуулагч нараас олон арга барил сурсан ч туршлага, мэдрэмж дутагдсан.
Өдөр шөнөгүй сууж алдаан дээрээ ажиллаж статистикаа хараад л мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарахад ахмад хүмүүсээс асуудаг байлаа. Туслах дасгалжуулагч Ганхөлөг ах маань дутууг минь үнэхээр сайн нөхөж өгсөн.
-Улирлын тоглолт эхлэхээс өмнө багийнхандаа амлалт өгөв үү?
-“Харцага” багийг мэдээж аварга болгоно л гэж бодож байлаа. Багийн эздийн тэр их ачийг бидний хувьд алтан медалиар л хариу барьж чадна. Сагсан бөмбөгөөс ашиг харахгүй тууштай дэмжиж буй Баясаа ахыгаа баярлуулах юмсан гэх бодол салаагүй.
-Улирлын тоглолт дундуур гадаад дасгалжуулагч авчирсан хоёр багийн нэг нь бол “Харцага”. Нэг сар орчим ажилласан уу?
-Тийм ээ. Америк дасгалжуулагч Мак Так ирж нэг сар ажилласан. Түүний хувьд Хятадын CBA лигт ажиллаж гурван удаа аварга хүртсэн чадварлаг дасгалжуулагч.
-Гэхдээ Америк мэргэжилтэн ирсэн цагаас сайжрах бус эсрэгээрээ дараалсан ялагдал эхэлсэн шүү дээ?
-Хүмүүс бас яг тантай адилхан бодолтой байдаг. Тав дараалж хожигдоход хүргэсэн хүн гээд. Үнэндээ бол энэ хүнээс маш их зүйлийг сурч авсан. Тэр хүний заасан комбинаци, хамгаалалт, довтолгоо, системийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Америк мэргэжилтний алдаа гэвэл хурдан хугацаанд гадаад системийг 100 хувь нэвтрүүлэх гэж яарсан.
Довтолгоо, хамгаалалт, шилжилт гээд бүх зүйлийг комбинациар явах гээд байсан. Явсных нь дараа системийг нь авч үлдээд бага, багаар нэвтрүүлсэн. Манайхан гадаадын дасгалжуулагч Монгол тоглогчидтой ажиллаж чадахгүй, амжилт гаргаж чадахгүй гэж ярьцгаадаг. Би үүний эсрэг бодолтой хүн. Америк, Серби дасгалжуулагчдаас сурсан зүйлээсээ авахыг нь авч, хэрэггүйг нь хаяж Монголд нэвтрүүлж байгаа.
-“Харцага” багийн дасгалжуулагчаар А.Алтан-Очир гэж залуу гэнэтхэн гараад ирсэн. “TLG-13” багт тоглож байсан гэдгийг сүүлд сонссон?
-Миний хувьд ОХУ-д амьдарч байгаад дараа нь АНУ-д есөн жил амьдарсан. АНУ-д сурч байхдаа дунд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт багтахыг хичээж өдөржин, шөнөжин бэлтгэл хийсэн. Хожуу сагсан бөмбөгөөр тоглож эхэлсэн болоод ч тэр үү ерөөсөө Америк хүүхдүүдээс илүү гарч тоглож чадахгүй сэлгээнд л суудаг байлаа.
Гэхдээ одоо бодоход сэлгээнд сууснаар харин ч их зүйлийг сурсан гэж боддог. Монголдоо ирээд лигийн “TLG” багт ороод дахиад л сэлгээнд суусан. Гэхдээ Тулга ахаас бол зөндөө зүйлийг сурч авсан. Түүнийгээ ч одоо багтаа хэрэгжүүлдэг.
-Дасгалжуулагч хүн арван хэдэн өөр хүсэл мөрөөдөл зан араншин хүмүүстэй ажиллахад хэр санагдав. Хэцүү зүйл юу байв?
-Таныг асуухад л шууд стресстэж байна шүү дээ /инээв.сур/. Үнэнийг хэлэхэд нас залуу учраас тоглогчид минь эхэндээ намайг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан байх. Хожил аваад байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлага ажиглагдах ч юм уу. Олон жил сагс тоглосон, шилдэг дасгалжуулагч нарын удирдлага дор тоглоод үзчихсэн, надаас ах хүмүүс учраас энэ одоо юу вэ гэж бодох үе байсан л байх.
Улирлын туршид яваандаа урт хугацаанд ялалт, ялагдалд хамт байсаар сүүлдээ бүх зүйл хэвийн болсон. Одоо бол атгасан гар шиг болсон. Цаашдаа ч хамтдаа олон амжилтын төлөө зүтгэнэ дээ. Ганхөлөг ах минь энэ бүхэнд их тусалсан. Миний хувьд загнаад уурлаад байх ааш араншинтай хүн биш л дээ. Тайван болохоор надад их амар байсан.
-Лигийн нэгдүгээр тойргийн төгсгөл дөхөх тусам танай баг хүнд байдалд орсон. Энэ үед хэцүү санагдсан уу?
-Тийм. Хүснэгтийн есдүгээр байрт орчихсон плей-оффт орох, орохгүй нь тодорхойгүй тэр тоглолтууд хамгийн хэцүү байсан. Хожигдох эрхгүй тоглолт. Сэтгэл зүйн хувьд их ачаалалтай, дарамттай байсан. Аз болоход Одгий ирж багийнхаа уур амьсгалыг эргүүлсэн.
-Үнэхээр гайхалтай эргэн ирэлт байсан шүү. Тактик нь юу байв?
-Тоглолт бүрт тактикаа боловсруулж зөвхөн өнөөдрөөр л тоглосон. Маргаашаа хараагүй. Тухайн тоглолтондоо ч хожих биш. Минут, секунд бүрийнхээ гүйцэтгэлийг л сайн хийе гэж ярилцсан. Үүнийгээ төгс хийгээд эхэлтэл нэг мэдэхэд л 10-20 онооны илүүтэй хожоод эхэлсэн. Нэг мэдэхэд гурав, зургаа гээд сүүлдээ 10 дараалаад хожсоныхоо дараа амьсгаа авч эхэлсэн дээ. Өмнө нь бид өөрсдөдөө л ялагдсан. Шөнөжингөө бичлэг ухрааж үзээд тоглолтыг нь судлаад ирэхээр бүх баг амархан санагдана, учрыг нь олчихно.
-“Танан гарьд”-ын эсрэг финалын хамгийн эхний тоглолтоос цувралын төгсгөл гээд бүх зүйл тодорхой харагдах шиг санагдсан уу?
-Танангийн эсрэг судалгаа хийх амрах цаг хангалттай байсан. Гэхдээ хоёр хожигдол бол залуу дасгалжуулагчийн минь алдаа. Яагаад гэвэл сэтгэл зүйгээрээ түрүүлээд хожчихсон байсан. Хэчнээн судалгааг тэгтлээ хийсэн ч өрсөлдөгчөө хэзээд хүндлэх ёстой юм билээ. Тамирчдадаа дуусаагүй шүү гэдэг сэтгэл зүйг өгч чадаагүй учраас хожигдсон. Тэгээд буцаад хэмнэлээ олж тоглолтыг үзсэн. Ганхөлөг ах болоогүй шүү гэдгийг тоглогчдод анхааруулсаар сүүлийн хожлуудыг авсан даа.
-Танай багийн хувьд хамгийн олон легионер тоглогчдоор цус сэлбэсэн. Ирээд л, буцаад л?
-Одоо бодохоор бол их санагдаад байгаа ч тухай үеийнхээ нөхцөл байдлыг харахаар өөр, өөр сонголт. Хамгийн анх НБА-д тоглож байсан Squeaky гээд холбогчийг нэг сарын гэрээтэй авчирсан. Эхний хэдэн тоглолтондоо сайн легионер авчирч ялалтаа авъя гэж тооцоолсон. Түүнтэй хамт НБА-д тоглодог Андрей Д`Брауныг авчирсан.
Одбаярыг Австралиас ирсэн орой Андрей Д`Браун бэртчихсэн. Тэр хоёр ерөөсөө хамт тоглож үзээгүй. Гар хэр нийлж тоглох байсан бол гэж бодогддог юм. Squeaky нэг сар болоод явахад Avery Scharer гээд холбон тоглогч авчирсан. Тэр үед дасгалжуулагч Maк Так ирж шинэ холбогчтойгоо нэг их ойлголцоогүй.
Тэгээд өөрийн мэддэг хоёр холбон тоглогч авчиръя гээд Жереми, Рэмбо нарыг авчирсан. Дасгалжуулагч буцах үед Рэмбог буцаах уу яах уу гэдэг асуудал гарч ирсэн.
-Яагаад тэр вэ?
-Эхэн үедээ Рэмбо сайн байгаагүй. Багийн тоглолт муутай, намхан, гоол бага байсан. Удаан ярилцсаны эцэст Avery-г буцааж Рэмбог авч үлдсэн дээ.
-Г.Одбаярыг ирэхтэй зэрэгцэн Г.Баттөр ар гэрийн асуудлаас болоод гадагшаа явчихсан?
-Баттөрийг нөхөх үнэхээр хэцүү байсан. Түүнтэй адил залдаг, шиддэг, хамгаалдаг, дайчин тоглогч хэрэгтэй болсон. Нэлээд судалсны эцэст Стив Плетчерийг авчирсан. Браун бэртээд удаан хугацаанд тоглож чадахгүй болонгуут Томми Ли Смит гээд хурдтай, гүйдэг төвийн тоглогч авчирсан. Ийм л зүйл болсон. Тэрнээс биш тансаглаад юм уу мөнгөтэйдээ олон легионер сэлгээгүй л дээ.
-Багийн ахлагч Г.Одбаяр Австрали улсад гэр бүлийн хамт амьдарч сурч байгаа. Манай сайтад өгсөн ярилцлагандаа сүүлийн тоглолт минь байх болно гэдгээ тодорхой хэлсэн. Ирэх улирлын тоглолтод Г.Одбаярын орон зай яах аргагүй дутагдана. Үүнийг хэрхэн орлох бол?
-Одбаярыг хэнээр ч орлуулж чадахгүй. Ямар ч легионер түүнийг нөхөхгүй. Одбаяр шиг хамгаалалттай, самбарт авдаг байж болно. Гэхдээ Одбаяр шиг сэтгэл зүрхээрээ тамирчин бүртэй ойртож, багийн уур амьсгалыг бүрдүүлэх хүн олдохгүй. Дараа жил дахиад л дууддаг юм уу. /инээв.сур/
Мэдээж тоглогч нарын хувьд хувийн амьдрал зайлшгүй нэгдүгээрт байх ёстой. Сагсан бөмбөг тэдэнд амьдралынх нь баталгаа хангалттай байж чадахгүй байгаа шүү дээ. Легионер тоглогчоор л орон зайг нь нөхнө дөө.
-Легионеруудыг хэрхэн сонгодог юм бэ. Мэдээж тоглолтын бичлэг үздэг, онлайнаар ярилцлага хийдэг байх?
-Зөвхөн өөртөө төдийгүй бусад багийн легионеруудыг ч сонгож өгдөг. Мэдээж энгийнээр бодоход өөрийн багийнхаа өрсөлдөгч, дайснаа сонгож өгч байгаа мэт сэтгэгдэл төрөх л байх. Гэхдээ миний хувьд сагсан бөмбөгийн сайн сайхны төлөө, хүүхэд залуучууд олон шилдэг легионерын тоглолт үзэг л гэж бодож сайныг нь сонгохыг хичээдэг. Аравдугаар сараас эхлээд л легионерууд над руу хандаж эхэлдэг. 200-300 легионер тоглогчийн хүсэлт ирнэ.
Бүгдийнх нь мэдээллийг нэгтгэж хөтлөөд тойм бичлэгүүдийг хавсаргаж, хаана, хэрхэн тоглож байсныг судална. Стив Плетчер гэхэд “Охай” их сургуулийн гараанд тоглож байсан. Шидэлт сайтайгаас гадна “Охай” юм чинь хамгаалалт сайн байдаг гээд л мэдчих жишээний. Эхний шалгаруулалт даваад таалагдвал 1-5 тоглолтын бүтэн бичлэгийг нь захиалж үздэг. Тэгээд л тэр мэдээллээ багуудад өгч сонголт хийхэд нь тусалдаг. Легионеруудын тийзийг хэдэн цагт ч захиалж өгдөг Намуунаа гээд бүсгүй байдаг. Түүнд бас баярлалаа гэж хэлье.
-Легионерууд Монголд эргэж ирэхийг хүсдэг үү?
-Супер лиг дууссаны дараа хүүхэд, залуучуудад ийм бодол төрдөг. Дахиад Монголыг тоож ирэх болов уу гэх ч юм уу. Миний ганц бахархдаг зүйл бий. Бүх легионерууд буцаж ирэхийг хүсдэг. Харин Монголчууд бид өөрсдөө сонголтоо хийдэг. Баг бүр жил, жилийн легионероос илүү тоглогчид хүсдэг.
Жефри NCAA-гийн гуравдугаар дивизоноос хамгийн анх Монголд ирж Майкл Жордан шиг л тоглож байсан. Дараа жил ирэхэд нь Монгол тоглогч нар түүний эсрэг юу хийхээ мэдчихсэн учраас тэрээр сайн тоглож чадаагүй. Улмаар NCAA-гийн нэг, хоёрдугаар дивизоноос тоглогчид ирэх болсон. Гэтэл энэ жил гэхэд бүр хөгжиж НБА-гийн экс тоглогч Смүш Паркер, Андрей Д.Браун ирлээ. Цаашид легионеруудын сонголтын хувьд илүү байх болно.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирэх улиралд аварга цолоо хамгаалахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа.