БСШУ-ын сайд Л.Гантөмөр өчигдөр /05.20/ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөз болон Туркийн Олон улсын хамтын ажиллагааны (ТИКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Экрэм Калан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр БСШУ-ын сайд Л.Гантөмөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах эртний түрэгийн үеийн язгууртны бунхант булш "Шороонбумбагар"-ыг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналыг Туркийн талд тавив. Харин энэхүү хүсэлтийг судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөө Туркийн талаас мэдээлсэн юм.
Түүнчлэн сайд Л.Гантөмөр хоёр улс хоорондын боловсрол, соёлын салбар дахь харилцаа хөгжиж, жил бүр олон арван залуусыг Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулж байгаад талархлаа илэрийлжээ.
Мөн Монгол Улсад Туркийн түүх, соёлын судалгаанд чиглэсэн хамтарсан археологийн багийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ТИКА болон бусад Туркийн байгууллагуудын оролцоотойгоор түүхийн үнэт олдворуудыг хамгаалалтад авах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Элчин сайд Мурат Карагөз Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил Монголоос 460 орчим хүн бүртгүүлснээс 120 нь ярилцлаганд уригдсаныг цохон тэмдэглэхийн ялдамд илүү олон залуусыг тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар мэдээлэл өгч, хоёр улс хооронд 2013 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан соёл, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь оюутан солилцооны хөтөлбөрт тусгагдсан салбаруудад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
Элчин сайд Мурат Карагөз сайд Л.Гантөмөрийг ирэх зургаадугаар сард болох Улаанбаатар дахь Туркийн соёлын өдрүүдийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урилаа.
Сонирхуулахад Туркт одоогийн байдлаар 900 гаруй монгол оюутан боловсрол эзэмшиж байна. Эдгээр оюутнуудын 350 ньТуркийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа.
Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 2012-2013 оны хичээлийн жилд 56-н монгол оюутан хамрагдсанаас 46 нь бакалаврт, 11 нь магистр, докторантурт суралцаж байна. Харин 2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт хамрагдсан 46 оюутны 26 нь бакалаврт, 20 нь магистр, докторантурын зэрэг хамгаалж байна.