ICT экспог яагаад үзэх ёстой гэж?
Никитон хамтлагийн ахлагч Баачка, Хөсөгтөн, Люмино хамтлагийнхан болон дуучин Рокит Бэй нар өчигдөр эхэлсэн ICT экспо-2015-г нээн, ая дуугаа өргөсөн юм.
Мэдээллийн технологийн хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь залуус. Иймд залуусын хамгийн их сонсох дуртай хамтлаг дуучдыг зохион байгуулагчид урьсан нь оролцогчдод маш их таалагдсан.
Дараа нь ICT экспо 2015 үзэсгэлэнг албан ёсоор нээн, МТШХХ, ХХЗХ-ны дарга нар болон ивээн тэтгэгч байгууллага болох Мобикомын захирал Дэвид Холидэй нар улаан тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхэлсэн юм.
МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн нарын ярилцлагыг Эндээс хүлээн аваарай.
Жил бүрийн ICT экспо тухайн оныхоо мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн технологийн чиг хандлага хаашаа чиглэж байгааг харуулдаг. Энэ жилийн үзэсгэлэнд виртуаль реалити болон AR технологи оролцогсдын анхаарлыг хамгийн их татаж байна. Манай сэтгүүлч А.Ихсанаа өнөөдөр та бүхэнд эдгээр технологийн талаарх видео мэдээг хүргэх юм.
Гэсэн ч мянга сонсохоор нэг үз гэж үг бий. Та Мишээл экспод өөрөө очиж, зориулалтын нүдний шилийг нь зүүгээд тогловол виртуаль реалити технологийг илүү сайн мэддэг болох нь гарцаагүй.
Манай улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг жигд гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын чадавх ижил түвшинд байдаг гэсэн үг юм. Энэ нь эрүүл өрсөлдөөний талбарыг бий болгодог.
Энэ удаагийн ICT экспо үзэсгэлэнд үүрэн утасны оператор гурван том компани болох Мобиком, Скайтел, Юнител оролцож байна. Тэдний павильон хамгийн том хэмжээтэй мөн хамгийн олон бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. Хүрэлцэн ирсэн иргэд хүссэн үйлчилгээгээ газар дээрээс нь авах боломжийг ч бүрдүүлжээ. Одоогоор манай улсын 10 их дээд сургуульд мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Эдгээрээс хамгийн том сургууль болох ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуулийнхан энэ үзэсгэлэнд оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр өдөр бүр 6 компани хүрэлцэн ирсэн зочдод зориулан үйл ажиллагаагаа танилцуулж байна. Өчигдөр Юнител групп, Ддиш зэрэг компаниуд олон нийтэд зориулан бүжгийн үзүүлбэр үзүүлж, асуулт хариултын уралдаант тэмцээн зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл компанинуд танилцуулгаа хийхдээ аль болох сонирхолтой, хөгжилтэй хэлбэрийг илүүд үзэх болсон байна. Тэгэхээр дараа дараагийн компаниудын танилцуулга ямар байх бол гэдэг нь сонирхол татна. Өнөөдөр эдгээр компаниуд танилцуулгаа хийнэ.
Өчигдөр эхэлсэн ICT экспо 2015 үзэсгэлэнг GoGo news agency 5 өдрийн турш газар дээрээс нь шууд мэдээлнэ. Бид тусгай цэс нээсэн тул та бүхэн үзэсгэлэнгийн бэлтгэл ажлаас эхлээд яг одоо болж буй үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс авах боломжтой.
Төгсгөлд нь хэлэхэд бүтэн жилийн хугацаанд үзэсгэлэн зохион байгуулдаг Мишээл төвийн хамгийн их үзэгчтэй, хамгийн хүртээмжтэй, мөлжүүртэй нь энэ ICT expo байдаг. Энэ үзэсгэлэнд давхардсан тоогоор 5-8 мянган үзэгч ирдэг гэсэн судалгаа бий. ТА ч бас битгий хоцроорой.