Украины үндэсний валют болох гривень огцом унаж байгаагийн улмаас орон сууцны зээлээ гадаад валютаар авсан зээлдэгчид сүүлийн үед Верховная Рада буюу парламентын байрны ойролцоо эсэргүүцлийн жагсаал хийх нь ихэсжээ.
Украинд 2014 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй улс төрийн хямралын улмаас улс орны эдийн засгийн байдал доройтож, ажилгүйдэл, инфляцийн түвшин өссөн юм. Үүний улмаас ард иргэд өр зээлээ барагдуулж чадахгүй байгаа аж. Жагсагчид гадаад валютын орон сууцны зээлийн бүтцэд өөрчлөлт хийх, түүнчлэн Украины Үндэсний банкны дарга Валерия Гонтареваг огцруулахыг шаардаж байгаа юм.
Өчигдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид машины дугуй шатааж, улмаар парламентын байр руу нэвтрэхээр завджээ. Үүний улмаас жагсагчид болон болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль сахиулахын байгууллагын ажилтан руу халдсан 12 хүнийг саатуулсан юм. Түүнчлэн мөргөлдөөний үеэр парламентын байрны өмнө өлсгөлөн зарлаж байсан хоёр эмэгтэй гэмтсэн байна. Одоогийн байдлаар тус хоёр эмэгтэйд эмнэлгийн түргэн тусламж үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: RT