АНУ-ын Вашингтон мужийн Олимп хотод цагдаагийн ажилчид ямар ч зэвсэггүй өнгөт арьст хоёр залууг буудсан хэрэг өчигдөр гарчээ. Цагдаагийн офицерт буудуулсан хоёр залуугийн нэгийх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар Associated Press агентлаг мэдээллээ.
Олимп хотын цагдаагийн газрын даргын мэдээлж буйгаар өнгөт арьст залуус дэлгүүрээс шар айраг хулгайлан зугтжээ. Ийн дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд сэжигтнүүдийн араас хөөсөн бөгөөд тус хоёр залуугийн нэг нь цагдаагийн биенд халдахыг завдсан аж. Үүний дараа цагдаа гал нээж эхэлжээ.
Энэ хэргийн үнэн зөв мэдээлэл мөрдөн байцаалтын дараа тодзорхой болно гэж цагдаагийн дарга үзэж байгаа юм.
Ямартай ч АНУ-д цагаан арьстай цагдаагийн албан хаагчид арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэн өнгөт арьст иргэдийн амь насанд халдсан хэрэг удаа дараа гарах болсон.
Цагдаа нар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргаж буйг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд ч бүх Америк даяар өрнөсөөр байгаа юм.
Эх сурвалж: AP