ОХУ-ын Өвөр Байгалийн бүс нутгийн ой хээрийн түймэр сүүлийн хэдэн өдөр буурч байсан. Гэвч хуурай болон салхитай цаг агаарын улмаас өчигдөр буюу ганц өдрийн дотор 9.4-өөс 14.1 мянган га газрыг хамарсан ой хээрийн 30 түймэр гарчээ.
"Орон нутгийн цагаар өнөөдрийн 08.00 цагийн байдлаар бүс нутагт 14.1 мянган га газрыг хамарсан ой хээрийн 30 түймэр асаж байна. Түймэртэй тэмцэх ажилд онцгой байдлын албаны ажилтан болон цэргүүд гээд 940 хүн оролцож байгаа” гэж албаны хүмүүс мэдээллээ.
Өвөр Байгалийн бүс нутагт ой хээрийн түймэр өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд анх гарчээ. Харин дөрөвдүгээр сард цаг агаарын байдлын улмаас галд 18 суурин газрын 204 байшин өртөн үнс нурам болсон. Түүнчлэн 813 хүн гэмтэж шархдан, 4 хүн амиа алджээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС