-УИХ-ын гишүүд хүүхдийн сургуульд орох насыг сонголттой болгох санал гаргалаа-
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас тавдугаар сарын 11-нд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа энэ үед ийм хуульд хэлэлцүүлж буйг УИХ-ын гишүүд олзуурхан дэмжиж байв.
Мөн эцэг, эхийн анхаарал болгоомжгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж хүүхдийн эрх зөрчигдөж байгааг анхаарч, хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох тухайд гишүүд саналаа хэлж байв. Мөн гэр бүл салалт сүүлийн жилүүдэд ихсэж байна. Үүнээс болж хүүхэд хамгийн их хохирдгийг анхааруулж, энэ талаар хуульд ямар зохицуулалт оруулсныг гишүүд Ажлын хэсгийнхнээс асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Төрийн байгууллага гэр бүл, хүүхдэдээ зарцуулах цаг гаргадаггүй. Амралтын өдрүүдэд ажил, зугаалга, цасны баяр гэх мэтээр үргэлж ямар нэг арга хэмжээ зохион байгуулдаг. Хэрэв албан газрын амралт, зугаалга хийх бол гэр бүлээр нь хамруулах талаар анхаарах хэрэгтэй” гэж хэлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл, А.Бакей нар зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулахад малчдын амьдралд маш том бэрхшээл болдог. Нэгдүгээрт, дотуур байр нь тохь тухгүй, багш хүрэлцээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдөнө. Хоёрдугаарт, хүүхдээ сургуульд оруулснаар малчин гэр бүл хоёр хуваагдаж нэг нь хүүхдээ аваад сумын төвд суухаас аргагүй болдог. Залуу малчны халаа тасарч байгаа тухай асуудал үүнтэй ч холбоотой гэлээ.
Иймд нэгдүгээр ангид элсэх хүүхдийн сургуульд элсэж болох насны сонголтыг 6-8 нас болгон зааж өгвөл, энэ тухай заасан Боловсролын хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэж Д.Сарангэрэл гишүүн санал гаргалаа.
Ажлын хэсгийн ахлагч Баавгай: Хүүхэд өөрөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон үе буюу таван настайгаас эхлэн сургуульд орох боломжтой гэж үздэг. Энэ хуульд хүүхдийг сурч боловсрох эрхтэй гэж хуульчилсан. Бусад асуудал нь Боловсролын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Харин сургуульд орох насыг сонголттой болгох тухай саналаа гишүүд зарчмын зөрүүтэй саналаар оруулж, санал хураалтаар шийдэж болно гэлээ.
Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Уг баримт бичигт зургаан наснаас нь эхлэн хүүхдийг сургуульд хамрагдуулах бодлогоосоо Монгол төр ухрахгүй гэж тусгасан. Харин малчдын хүүхдийн тухайд дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлье гэсэн бодлого оруулсан. Нөгөө талаар аав, ээжийнхээ ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүүхдийн сурч, боловсрох эрх нь зөрчигдөнө гэж үзэж байна гэж хэллээ.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хуульд хэрхэн тусгасныг хэд хэдэн гишүүн тодруулахдаа, эцэг, эхийн анхаарал болгоомжгүйгээс хүүхэд эрсдэлд орох, гэмт хэрэгт өртөх зэргээр эрх нь зөрчигдвөл эцэг, эх байх эрхийг нь хасаж шийтгэдэг Америкийн жишээг дурдлаа.
“Хүүхдийг хараа хяналтгүй орхисон, гуйлга гуйлгасан гэх мэт асуудлыг Зөрчил болон Гэмт хэргийг тухай тусгайлсан хуулиар зохицуулахаар тусгасан. Зөрчлийн тухай хуульд торгох шийтгэлийг оруулсан” гэж Ажлын хэсгийн ахлагч Баавгай хариулав.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Энэ хуулийн төслийг боловсруулахдаа Монголын онцлогийг харгалзаж үзсэн. Манай нөхцөлд эцэг, эх байх эрхийг нь хаслаа гэхэд хүүхдийг яах вэ, хэн асран хамгаалах вэ? гэдэг асуулт гарах учир торгох шийтгэл оногдуулахаар зохицуулсан.
Х.Болорчулуун: Чухал хууль боловч тунхаглалын шинж чанартай байна. Ялангуяа энэ хуульд хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар ч зохицуулалт алга. Хөдөө орон нутагт явж байхад өнчин хүүхдүүдийн эрх зөрчигдөх асуудал илэрхий харагдаж, анхаарал татаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг хуульд тодорхой оруулах хэрэгтэй.
Ажлын хэсгийн ахлагч Баавгай: 2014 оны судалгаагаар улсын хэмжээнд хагас өнчин 35 мянган хүүхэд, бүтэн өнчин 4096 хүүхэд байна гэсэн дүн гарсан. Өнчин хүүхдүүдийн асуудал Халамжийн тухай хуулиудаар зохицуулагддаг учир энэ хуульд нарийвчлан тусгаагүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн “Шашны сурталчилгаа их хийдэг байсан бол сүүлдээ хүүхдээр нь дамжуулан намаа сурталчилдаг хандлага арай хэтэрч байна. Энэ талаар хориглосон заалт хуульд оруулбал ямар вэ?” гэсэн санал тавьсныг энэ асуудал холбогдох хуулиар зохицуулагдаж байгаа хэмээн Ажлын хэсгийнхэн хариулт өгөв.
Ц.НЯМДОРЖ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХЭТ БАРУУНЖСАН ҮЗЭЛ МОНГОЛД ТОХИРОХГҮЙ
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сахилгагүй хүүхдэдээ алганы амт үзүүлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх нь л дээ. Ёс заншлаар зохицуулагддаг зүйлийг хуулийг хүчирхийлэлд оруулах нь маш буруу. Хэт баруунжсан хууль Монголын нөхцөлд таарахгүй.
Монгол бол ёс суртахуунтай, сэтгэлгээний онцлогтой, соёл иргэншлийн тэс өөр нөхцөлтэй орон шүү дээ. Салхи шуурга боллоо гэхэд хүүхдүүдээ орхиод хэдэн малынхаа араас явахаас аргагүй болдог шүү дээ. Тэр дунд нь хааяа нэг эрсдэл гардаг хэмээн саналаа хэллээ.
С.Эрдэнэ: Хүүхдийн эрх хамгаалах асуудалд бид болгоомжтой хандах ёстой. Энэ талаарх Өрнөдийн эрх зүйн зохицуулалтыг шууд оруулж ирвэл манай ёс заншил, орчинд зохицохгүй. Гэхдээ бид үндсэн зорилгоосоо ухрахгүй. Дэлхий нийтээр хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг чухлаар тавьж байна. Хүүхдэд хандаж байгаа хандлага нь хэт харгис болоод байна. Тэр харгис үйлдэлд нь хатуу хариуцлага тооцно гэж тайлбарлалаа.
Гишүүд ийн саналаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авсны дараа уг хуулийг дэмжихгүй хэмээн зарим гишүүн байр сууриа илэрхийлэв.
Р.Амаржаргал: Шаардлага хангаагүй төсөл гэж үзэж байна. Хүүхдийн нэрийг барьж хэдэн байгууллагын эрх мэдлийг, мөнгө төгрөгийг баталгаажуулах гэсэн хууль. Гадныхны юмыг тэр чигээр нь хуулсан. Дүрсгүй, хөдөлгөөнтэй хүүхдийн асуудлыг гишүүд ярьж байна. Барууны оронд хөдөлгөөнтэй хүүхдүүддээ эм уулгадаг, зомби болгодог шүү дээ. Монгол хүний генийн онцлог барууныхнаас тэс өөр, өвөрмөц. Энэ хуулиар монгол хүний генийг устгах төлөвлөгөө оруулж ирж байгаа юм уу, далд санаа нь юу юм. Энэ хуультай холбоотой эдийн засгийн тооцоо судалгаа нь юу юм.
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, халамжлан хайрлах монгол ухаан гэж бий. Асуудал нь чухам юу юм бэ? хүүхдийг хүмүүжүүлье, халамжлан хайрлая гэж байгаа бол эхлээд гэр бүлдээ л анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн байдал, эдийн засгийн баталгаа нь хаана байна. Бүх асуудлыг эндээс эхэлж харах ёстой. Нийгмийг цочроосон хэд хэдэн ноцтой хэрэгт дулдуйдан иймэрхүү ор мөр төдий хуулийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэлээ.
Гишүүд ийн байр сууриа илэрхийлсний дараа Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх, эсэх тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэн. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын НББСШУБХ-нд шилжүүлэв.