Номыг шимтэн уншдаг, номыг дээдэлдэг хүмүүсийн хүсэн хүлээдэг “Номын баяр” энэ сарын 25, 26-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохиогдох гэж байна.
Энэ үеэр номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт зэрэг Номын баярын эргэн тойронд олон арга хэмжээ зохиогдох юм.
Түүнчлэн номын баярын байнгын хүндэт оролцогчид бол ахмад зохиолчид бөгөөд тэд өөрсдийн гарын үсэгтэй номын худалдаагаа хийнэ.
Зөвхөн энэхүү номын баярын өдөр ном хэвлэлийн байгууллагууд, ном эрхлэн гаргагчид бүтээлээ 10-50 хувиар хямдруулан худалдаалж, уншигчдыг баярлуулдаг.
Энэ жилийн Номын баярын онцлог нь иргэдийн эх хэлний боловсролын чанар, харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулахад ном бүтээгчдийн оролцоо чухлыг онцолж, ном бүтээхүйн үйл хэрэгтээ тусгахыг уриалж байна.