Монгол Улс Сэлэнгэ мөрний сав газарт хоёр ч усан цахилгаан станц барих төслийг эхлүүлээд буй. Энэ нь Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц.
Эгийн голын усан цахилгаан станцын хувьд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр яригдаж буй. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн онд хэлэлцээд дэмжчихсэн, нийт 827 сая ам.долларын өртөгтэй төсөл.
Тус станц нь Улаанбаатар хотоос авто замаар 450 гаруй км-т орших Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг- Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Суурилагдах хүчин чадал нь 315 мВт, жилд дунджаар 606 сая кВт/ ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум шоо метр эзлэхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.
Харин Шүрэнгийн усан цахилгаан станцын хувьд урьдчилсан тооцооллоор 750 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босох төсөл юм. 250 мВт-ын хүчин чадалтай уг төсөл биеллээ олбол төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг тогтворжуулж, ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэрэглээг нөхөх давуу талтай хэмээн тооцоолж буй. Тодруулбал, энэ хэмжээний хүчин чадалтай усан цахилгаан станц жилд нэг тэрбум орчим кВт эрчим хүч үйлдвэрлэх аж.
Энэхүү төслийг Кувейт Улсын санхүүжилтээр босгох талаар хэлэлцээр хийж буй. Аль алиных нь ТЭЗҮ-ийг хийсэн, хөрөнгө оруулагчид нь тодорчихсон боловч ажил хэрэг болоход асуудал бий аж.
Тодруулбал, эдгээр усан цахилгаан станцуудыг барьж байгуулахад ОХУ- ын зүгээс эсэргүүцэж буй. Мөн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд “Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих нь зөвхөн Сэлэнгэ төдийгүй Байгаль далайн экосистемд ноцтой хохирол учруулна” гэсэн байр суурьтай байгаа аж. Тэгвэл ОХУ-ын зүгээс энэ асуудлаар НҮБ-ын ЮНЕСКО- д ханджээ.
Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсад ирж усан цахилгаан станцын төсөлтэй танилцсан аж. Албаны эх сурвалжийн хэлснээр оросууд “Байгаль далайн ус гурван сантиметрээр доошилсон. Энэ нь Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барьж буйтай холбоотой” (Одоохондоо усан цахилгаан станцын ажил Сэлэнгэ мөрөнд эхлээгүй байгаа) хэмээн гомдоллосон бололтой.
Учир нь Сэлэнгэ мөрөн Монголын хилээс цааш гарахдаа 400 орчим сантиметр куб хурдтайгаар урсдаг бол Байгаль нуурт цутгахдаа энэхүү хурд нь 1000-д хүрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ мөрөн Байгаль далайн гол ундарга нь тул усан цахилгаан станц барих шийдвэрийг Монгол Улс бие даан гаргах ёсгүй хэмээн үзэж байгаа бололтой.
Тэд “ОХУ Монгол хоёр улсыг дамжин өнгөрдөг гол мөрнүүд дээр ямар ч байгууламжийг ОХУ-ын оролцоотой, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалж байж шийднэ” гэх байр суурийг илэрхийлж байгаа аж. Оросууд энэхүү асуудалд гойд анхаарч, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд ч сөхөж тавьсан гэнэ.
Тэгвэл салбарын яам Шүрэнгийн цахилгаан станц дээр буулт хийж, “Эгийн гол”-ынхыг зүтгүүлэхээр болж байгаа юм байна. Хэдийгээр 2016 он хүртэл хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Сэлэнгийн сав газарт усан цахилгаан станц барина хэмээн тусгасан боловч яг аль нь вэ гэдгийг нэр заагаагүй гэнэ. Энэ нь оросуудтай яриа хэлэлцээр хийхдээ “Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогын баримт бичиг” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлж, гарцаагүй тохиолдолд аль нэгийг нь зогсоох бодлого баримтлахтай холбоотой юм байна.
Гарцаагүй тохиолдолд зогсох төсөл Шүрэнгийн цахилгаан станц байна гэдгийг тус салбарынхан хэлж байна. Харин Эгийн голын усан цахилгаан станцын хувьд Эрчим хүчний яам шийдвэрээ хэрэгжүүлэх байр сууриндаа бат зогсох аж.
Б.Энхжаргал