Хойд Солонгост асуудлын талаарх Япон, АНУ, Өмнөд Солонгосын томоохон албан тушаалтнуудын гурван талт яриа хэлэлцээ ирэх мягмар гарагт Сөүлд эхэлнэ хэмээн Ёнхап агентлаг мэдээлж байна.
Хоёр хоног үргэлжлэх хэлэлцээний үеэр талууд саяхан Хойд Солонгосын зүгээс хийсэн балластик пуужингийн туршилт болон тус улсын зүгээс ирж буй аюулын талаар хэлэлцэх аж.
Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал энэхүү хэлэлцээний гол сэдвийн нэг байх юм.
Хойд Солонгос 2005 онд өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс хэмээн зарлаж, 2006, 2009 онд хоёр удаа цөмийн зэвсэг туршиж байсан юм.
Эх сурвалж: Yonhap