Монгол Улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийг харуулах ICT EXPO 2015 үзэсгэлэн үргэлжилж байна.
Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр хувийн бизнес эрхлэгчдийн хөгжүүлж, бэлтгэх зорилготой олон улсын нэр хүндтэй тэмцээн Startup Weekend боллоо. 54 цагийн турш болдог уг тэмцээн нь Улаанбаатар дахь чадварлаг инженер, програм хөгжүүлэгч, бизнес эрхлэгч зэрэг мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг бэхжүүлэх, чадварлаг хүмүүс уулзах, амжилттай бизнес эхлүүлэх талбар нь болдог юм байна.
Түүнээс гадна ШУТИС-ийн шилдэг 100 оюутан өнөөдөр үзэсгэлэнг ирж сонирхсон юм. Эдгээр оюутнуудад "Хөргөлт Сервис" компанийн захирал Б.Золбадрал лекц уншив.
Мөн үзэсгэлэнгийн үеэр Нүүдэл.мн-ээс зохион байгуулж буй Нэг саяын уналт тэмцээн, Скайтел ХХК компанийн мэндчилгээ-Flashmob зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.