Ирак, Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Исламын улс" алан хядах бүлэглэлийн дайчид Иракийн баруун хэсэгт байрлах Рамади хотыг бүслэн авлаа. Тус бүлэглэлийнхэн Рамади хотыг эзлэн авахын тулд энэ сарын 15-наас эхлэн томоохон хэд хэдэн дайралт хийсэн байна. Түүнчлэн тус бүлэглэлийн дайчид энэ сарын 21-нд Сирийн эртний Пальмира хотод бүрэн хяналтаа тогтоов. ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн Пальмира хот нь Ойрхи Дорнодын түүхэнд чухал байр суурь эзэлдэг юм. Хэт даврагчид сүүлийн үед эртний соёлын үнэт өвийг ихээр сүйтгэх болсон. Иймээс Сирийн түүхийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд эртний Пальмира хотыг дээрхтэй мөн адил хувь заяа хүлээж байх бий гэсэн айдастай буйгаа хэлж байгаа аж.
Японы эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Токиод албан ёсны айлчлал хийнэ хэмээн найдаж байна. Түүнчлэн Путины айлчлалын үеэр Өмнөд Курилын арлуудын маргаантай асуудлыг шийдэх бодолтой байгаа талаар Японы Либерал Ардчилсан намын дэд дарга, тус улсын Гадаад хэргийн сайд асан Масашико Комура мэдэгдэв. Ийнхүү Японы талаас Оросын төрийн тэргүүн Владимир Путины айлчлал бэлдээд эхэлсэн талаарх мэдээлэл цацагдах болов. Харин Кремлийн хэвлэлийн албанаас энэ асуудлаар өнгөрсөн оны намар Путин Япон улсад айлчлал хийхээр төлөвлөж байсан ч Украины хямралын улмаас Япон, Орос хоёр улсын харилцаа хөндийрч, айлчлал цуцлагдсан. Энэ жил Путин Япон руу айлчлал хийхээр төлөвлөөгүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэллээ.
Исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг зурсны төлөө алан хядагчдын халдлагад өртсөн Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” сонины ерөнхий зураач Ренальд Лузье ажлаасаа гарахаар шийджээ. Тэрбээр хэдэн өдрийн өмнө Liberation сонинд өгсөн ярилцлагын үеэр “Алан хядагчдын халдлагын улмаас амиа алдсан мэргэжил нэгт нөхөдгүйгээр ажиллаж чадахгүй” гэж хэлжээ. Луз ирэх есдүгээр сард ажлаа бүрэн хүлээлгэж өгөх аж. Сэтгүүлийн редакцад алан хядах ажиллагаа болох өдөр түүнийг өөрийнх нь төрсөн өдрийн баяр аварчээ. Нэгдүгээр сарын долооны өдөр Лузьегийн гэр бүлийнхэн түүнд төрсөн өдрийн баяр хүргэхээр саатуулсан учир тэрбээр сэтгүүлийн шуурхай хуралдаанаас хоцорсон байна.
АНУ-ыг Ерөнхийлөгч Барак Обама зөвхөн өөрөө хөтөлдөг албан ёсны твиттер хуудастай болжээ. Ерөнхийлөгч Обамагийн твиттер хуудсыг нэг өдрийн дотор 1.34 сая гаруй жиргээчид дагасан байна. @POTUS (President Of The United States буюу АНУ-ын Ерөнхийлөгч) гэх аккаунтыг өчигдөр /05.18/ нээсэн бөгөөд Обама өөрөө одоогийн байдлаар 65 хүнийг дагажээ.
Кыргыз улс Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэн орох тухай хуулийн төсөлд тус улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев энэ сарын 21-нд гарын үсэг зурлаа. "Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэн орсноор манай улс тус холөооны гишүүн орнуудын 200 сая зах зээлд нээлттэй нэвтрэх эрхтэй болж байгаа юм. Манай улсын эдийн засаг эрсдэлтэй байдлаас гарч хөгжлийн замд орно" гэж Кыргызийн Ерөнхийлөгчийн хэлсэн байна.
Украины үндэсний валют болох гривень огцом унаж байгаагийн улмаас орон сууцны зээлээ гадаад валютаар авсан зээлдэгчид сүүлийн үед Верховная Рада буюу парламентын байрны ойролцоо эсэргүүцлийн жагсаал хийх нь ихэсжээ. Украинд 2014 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй улс төрийн хямралын улмаас улс орны эдийн засгийн байдал доройтож, ажилгүйдэл, инфляцийн түвшин өссөн юм. Үүний улмаас ард иргэд өр зээлээ барагдуулж чадахгүй байгаа аж. Жагсагчид гадаад валютын орон сууцны зээлийн бүтцэд өөрчлөлт хийх, түүнчлэн Украины Үндэсний банкны дарга Валерия Гонтареваг огцруулахыг шаардаж байгаа юм. Энэ сарын 21-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид машины дугуй шатааж, улмаар парламентын байр руу нэвтрэхээр завджээ. Үүний улмаас жагсагчид болон болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарлаа.
АНУ-ын Калифорни мужийн Санта-Барбара тойрогт гамшгийн байдал зарлалаа. Учир нь энэ сарын 20-ны өдөр Санта-Барбарагаас 34 км-ийн байрлах газрын тос дамжуулах хоолойд гэмтэл гарсан юм. Үүний улмаас газрын тос дамжуулах эвдэрхий хоолойгоос 2500 баррель газрын тос далай руу асгарч, Өмнөд Калифорнийн наран шарлагын газрын бүс нутгуудаар маш хурдтай тархсан байна. “Рефьюжио” хэмээх наран шарлагын газрын далайн эргийн 14.5 км газар бохирдсон гэх дүгнэлтийг шинжээчид гаргажээ. Хэргийн газар одоогийн байдлаар Онцгой байдлын албаныхан ажиллаж асгарсан газрын тосыг цэвэрлэх, Лос-Анжелес хотын зүг явуулахгүй байх арга хэмжээг авч байгаа аж.
Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 60 дахь удаагийн “Eurovision 2015” наадам энэ сарын 19-нд Австрийн нийслэл Вена хотод эхэллээ. Энэ жилийн наадамд дэлхийн 40 гаруй орны хамтлаг, дуучид оролцон шилдгийн төлөө өрсөлдөх юм. Тус наадмын хагас финалын шалгаруулалт энэ сарын 19-23-ний өдрүүдэд тус тус явагдах юм. Харин финалын шалгаруулалт 23-нд явагдана. Финалын шатанд оролцох 27 орны оролцогчдын нэрс аль хэдийн тодорхой болжээ. Эдгээр нь Герман, Их Британи, Франц, Испани, Итали, Эстони, Грек, Унгар, Румын, Гүрж, Серби, Армен, Албани, Бельги, ОХУ, Литва, Польш, Словени, Швед, Норвеги, Кипр, Азербайжан, Латви болон Израиль зэрэг улсууд юм. Энэ жилийн “Eurovision 2015” наадмын оролцогчдын фото мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Ювентус түүхэндээ 10 дахь удаагаа “Coppa Italia”-ийн аваргууд боллоо. 67 дахь удаагийн Италийн цомын шигшээ тоглолтод нийслэл хотын Лацио болон Турины Ювентус клубууд шалгараад байсан бөгөөд тоглолт Ром хотын Олимпийн цэнгэлдэхэд явагдсан юм. Ювентусын хувьд ийнхүү 10 жилийн дараа Италийн Цомыг өргөж байгаа бол хожигдол хүлээсэн Лациогийн хувьд 8 дахь удаагаа шигшээд шалгаран 2 дахь удаагаа хожигдлоо.
Премьер Лигээс унах нь хэдийнээ тодорхой болсон КПР клубын довтлогч Чарли Остин Английн шигшээ багт дуудагдлаа. 25 настай залуугийн хувьд анх удаагаа гурван арслангуудын төлөө тоглох боломжтой болж байгаа бөгөөд тэрээр энэ улиралд Премьер Лигт 17 гоол оруулаад байгаа юм. Түүнчлэн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Роу Хожсон Лестер Ситигээс 28 настай довтлогч Жейми Варди, мөн Премьер Лигээс унах нь тодорхой болсон Бөрнли клубын хаалгач Том Хитон нарыг анх удаа шигшээд дуудав. Английн шигшээ багийн хувьд ирэх сарын 7-ны өдөр Ирландын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх бол 15-ны өдөр 2016 оны Европын Аварга Шалгаруулах Тэмцээний сонгон шалгаруулалтын ээлжит тоглолтоо Словены талбайд зочлон хийх юм.