Жолоочийн үнэмлэхний хэвлэлт түр зогссонтой холбогдуулан жолоодох эрхийн түр зөвшөөрлийг өнөөдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс үнэгүй олгож эхэллээ.
Түр зөвшөөрлийг жолооны дамжаа төгссөн жолооч нарт дамжаанаас нь тараах бол эрхээ сэргээлгэж байгаа, үнэмлэхээ гээгдүүлсэн эсвэл солиулах хүсэлтэй жолооч нар ЦЕГ-ын Лицензийн төвөөс авах юм байна.
Шинэ үнэмлэх хэвлэгдэх хүртэл тээврийн хэрэгсэл жолоодохгүй тохиолдолд жолооч нар өөрсдийн хүсэлтээр жолоодох эрхийн түр зөвшөөрлийг авахгүй байх боломжтой гэнэ.
Жолоодох эрхийн үнэмлэхээ сэргээлгэж, хүчинтэй болгуулсан тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар, 12500 төгрөгийг банкинд тушаасан баримттай шинэ үнэмлэх авах захиалгаа өгөх шинэ үнэмлэх хэвлэгдтэл түр зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөнд оролцох нь.
Хэрвээ шинэ үнэмлэх хэвлэгдэх хүртэл тээврийн хэрэгсэл жолоодохгүй бол түр зөвшөөрлийг авахгүй байх боломжтой гэнэ. Түр зөвшөөрөл авах тохиолдолд Лицензийн төвөөс үнэгүй хэвлэж өгөх юм байна.
Шинэ үнэмлэхний бэлдэц долоодугаар сарын эхээр ирэх бөгөөд жолооч нар үнэмлэхээ есдүгээр сараас авч эхэлнэ гэсэн урьдчилсан мэдээллийг Лицензийн төвөөс өглөө.