МАН-ын бүлгээс цаг үеийн болон тодорхой сэдвүүдээр “Морин цаг” мэдээллийг тогтмол хийж байхаар болсноо бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ.
МАН-ын бүлгийн 26 гишүүн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалд улсын төрийн цагаатгал гаргах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж өргөн барихаар болжээ.
Хууль санаачлагч Ч.Хүрэлбаатар гишүүн “Та бүхэн Юмжаагийн Цэдэнбалыг хийсэн түүхэн үүргийг мэдэж байгаа. Түүнийг төр барьж байх үед Монголын эдийн засаг олон хэлбэрт шилжиж,эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Алтанбулаг, Замын-Үүд чиглэсэн төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Атрын I, II аян, Сангийн аж ахуй, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль гэх мэт бүтээн байгуулалтууд хийгдсэн билээ. 2016 он буюу ирэх жилийн есдүгээр сарын 17-нд Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 100 жилийн ой болно. Иймд Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд бүрэн цагаатгах, 42 жил ажиллаж амьдарч байсан байрыг гэр музей болгох, 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг гаргах гэсэн гурван агуулга бүхий тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна” гэв.